Ховд аймгийн Булган суманд энэ сарын 1-2-нд шилжих шөнө 23.50 цагт цагдаагийн алба хаагч, дэд ахлагч Б.Төмөрчөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан хэрэг гарсан. Зэвсэгтэй этгээдүүд буудаж, амь насыг нь хохироосон юм. Ховд аймгийн цагдаагийн газрынхан мэдээлэл авсан даруй Ч.Дөлбадрахаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, 72 цагийн дотор гэмт этгээдүүдийг саатуулсан билээ.
Харин өнөөдөр бүх аймаг, дүүргийн цагдаагийн удирдлага, алба хаагчид цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрт өглөө 08.00 цагт хүндэтгэл үзүүлж, салах гүйцэтгэсэн байна.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (6)