зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багын хүсэлдээ хөтлөгдөн бүжигчин болсон МУГЖ Д.Бэхбатын 24 баримт

2013-4-05
0
ЖИРГЭХ
IMG_7041406875738201205021335-www.SORONZ.mn copyДэлхийн бүжгийн холбооны конгрессийн гишүүн, “Гоолингоо” клубын захирал, МУГЖ Б.Бэхбатын тухай 24 баримтыг хүргэж байна. 
    Дэлхийн бүжгийн холбооны конгрессийн гишүүн, “Гоолингоо” клубын захирал, МУГЖ Б.Бэхбатын тухай 24 баримтыг хүргэж байна. 

    1.Бүжигчин Бэхбат айлын өргөмөл хүүхэд. Түүний өргөсөн  аав Төв аймгийн Цагдаагийн хэлтэст аж  ахуйн албаны даргаар ажиллаж байхдаа  аав, ээжтэй нь танилцаж Бэхбатыг өргөж авсан гэдэг. Д.Бэхбатын угаасан ус нь Төв аймаг, өссөн нутаг нь Өмнөговь юм. 

    2. МУГЖ Д.Бэхбатын өөрийн аав ээж нь  хүүхэд гаргаад тогтдоггүй айл байсан гэдэг. Харин өргөсөн аав, ээж нь нэг  хүүхэд  гаргаад алдсан учраас  хоёр талаасаа ярилцан Д.Бэхбатыг  үрчилж авчээ.  

   3. Д.Бэхбат багадаа цовоо цойлгон  шүлэг уншиж, дуу дуулах,  бүжиг зохиогоод бүжиглэчихдэг авьяастай хүүхэд байж. Тэрээр айлын ганц хүүхэд байсан болохоор их уйддаг байснаа хожим нь дурсан ярьжээ. Хааяа аав, ээжийгээ хот руугаа буцья хэмээн сандаргадаг  байж.  Аргаа бараад  аав, ээж  нь  наснаас нь өмнө сургуульд оруулсан гэдэг.

   4.Хүүхэд байхдаа тоо, хими, физикийн хичээлээс тойрч соёлын ордонд ирсэн тоглолтыг алгасахгүй үздэг байж. Д.Бэхбат Пионерийн анхдугаар зөвлөлгөөнөөр “Цацал”  бүжиг бүжиглэн анхныхаа алтан медалиа хүртжээ.
IMG_7041406875738201205021335-www.SORONZ.mn copy

    5. Тэрээр Алиа Данзангийн тоглолтыг  үзсэнийхээ дараа “Ардын жүжигчин Данзан”-д гэж хаяглан бичсэн захиандаа, “Ээж минь ч бүжгийн сургуульд явуулья гэхгүй. Аав маань ажлаа  хийгээд хилийн заставаар яваад өгчихнө. Би бүжигчин болох чин хүсэлтэй. Бүжигчин болоход минь та туслаач” хэмээн захиа бичсэн аж. Гэнэт  нэг  өдөр түүнд Алиа Данзангаас захиа, чихрийн цуглуулга иржээ. Тэрээр захиандаа, “Их ирээдүйтэй хүүхэд байна. Би ч гэсэн чам шиг хүсч мөрөөдөж байж жүжигчин болсон. Чиний хүсэл мөрөөдөл биелнэ. Хот орж ирвэл заавал надтай уулзаарай” гэж бичжээ.

    6. Д.Бэхбат 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн дуу бүжгийн чуулгад шалгуулан  тэнцэж урлагийн алтан замд эргэлт буцалтгүй орсон гэдэг.

 7.Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын дэглэл Мэнд-Амарын хөгжим  “Баатар Бор” бүжиг түүнийг  МУГЖ болгожээ. 30 нас хүрээгүй байхдаа МУГЖ болсон аж.  Түүнд “Өмнөговь аймгийн улсын баатар эмэгтэйн дүрийг гаргана гэдэг тийм ч амар байгаагүй гэнэ.  Дотоод сэтгэлээ гаргаж бүжиглэх гэж нэлээн хичээжээ.  Тухайн үед ээж нь нас барчихсан хүнд үе байсан аж.  Дээр нь зүүн хөлөндөө гэмтэл авч бүжиглэхдээ  новикайн тариулж байснаа ярилаа.

   8.Тэрээр МУГЖ болсныхоо дараа гадагшаа сургуульд явья гээд Соёлын яаманд өргөдөл өгчээ. Яг энэ үеэр  “Ацаг шүдний зөрүү”  киноны Сэндэр хатны дүрийн пробонд ороод тэнцчихэж.  Тэгээд “Би кинонд тоглоно сургуульд явахгүй” гэхэд Соёлын яамны ажилтан Балчиндорж сургуульд явахад нь ташуур өгч, Сэндэр хатны дүрд өөр хүн тоглохоор болсон гэдэг.

    9. Бүжигчин маань 30 насандаа  зургаан жил  оросын аугаа их урлагаас  суралцжээ.

   10.Түүний хүндэлж биширч явдаг хүн нь зууны манлай бүжигчин, балетчин Ю.Оюун асан. Ю.Оюуныг  ардын жүжигчин болж байхад нь тэрээр гавьяат авчээ.

    11. Д.Бэхбатынх  Өмнөговиос  шилжиж ирээд 40 мянгатад суурьшжээ. Түүний хань  чөлөөт бөхийн тамирчин байжээ.

  12.Зах зээлийн шилжилтийн үед урлагийнхан нэлээн ганхсан.Энэ үед Д.Бэхбат Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт хоёр жил бүжгийн багшаар  дараа нь хотод шилжин ирж  СУИС-д хоёр жил багшилсан байна. Зах зээлийн шуурганд мэргэжлээ орхиогүйгээ хойно сурсны хэрэг хэмээн тэрээр тодорхойлжээ.   

  13. Оюутан байхдаа усан сэлэлтийн хичээл дээр тааруухан үнэлгээ авдаг байж.  Учир нь говийн хүүхэд болохоороо уснаас их айдаг байсан аж.  Усанд сэлэлтийн багш нь шалгалт авч “Монголька иди сюда” гэжээ. Бассейнд хаана нь гүехэн байна хэмээн урьдчилсан судалгаа хийж байгаад үсэрч орхиж. Нэг харсан хүмүүс тойроод зогсчихсон. Хажууд носилька байжээ. Үүнээс болж усан сэлэлтийн багш нь нэлээн банга хүртсэн гэдэг. “Бассейнд битгий яваарай. Чи бүжгийн аэробект явна шүү” гэж. Ийнхүү усан сэлэлтийн хичээлээс бүр мөсөн чөлөөлөгджээ.  

   14. Дээрх явдлаас   болж бүжгийн аэробект явах болсон нь шилжилтийн үед түүнд их хэрэг болсон гэдэг.  Залуучуудын соёлын төвд цагаар аэробек зааж СУИС-д авч байсан  цалингаа нэг нугалжээ.

  15.Тэрээр “Гоолингоо” клубыг 17 жилийн өмнө  байгуулсан. Энэ хугацаанд  “Гоолингоо” клуб дардан замыг туулаагүй аж. Аэробек маягийн бүжгийн хөдөлгөөнөөр хүүхдүүдийг сургаж  бүжгийн дугуйлан байгуулья гэж анх нээсэн нь талаар  болж,  Үйлдвэрлэл дизайны сургуулийн оюутнууд болон загвар өмсөгчдөд дасгал зааж эхэлжээ. Энэ нь үр дүнгээ өгөөгүй гэдэг. Тэрээр биеийн тамирын ном  цуглуулан тамирчдыг судалж эхлэв. Эл судалгаа нь хожим нь жин хасах эрүүлжүүлэх төв болоход нь дөхөм болжээ.

  16.Одоо түүний хоёр охин нь “Гоолингоо” клубыг нь ажиллуулж байна. Хоёр охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ.

 17.Түүний амьдрал дардан байсангүй.  Амьдралын шуурганд ханилсан хань нь бор дарс хэрэглэн хоёр тийш болохоос өөрцгүй байдалд хүрсэн гэдэг.  Тэр үед бага охиноо дагуулан цүнх үүрэн сургуулийн зааланд дасгал зааж хэдэн төгрөг олдог байснаа нэгэн удаа дурссан байдаг.IMG_7041406875738201205021335-www.SORONZ.mn copy

 18. “Гоолингоо” яагаад бусад клубээс илүү хүн татаад байдаг юм бол гэсэн асуултад тэрээр  “Сайн бүжигчин байснаараа бүжгийн багш хийж чаддаггүй. Багш гэдэг бол программаа боловсруулахаас гадна хүнийг сургаж чаддаг байх ёстой” хэмээн хариулжээ.
 
 19.
Эмэгтэйчүүдэд зориулсан “Сайхан байхын нууц” нэртэй номоо тэрээр таван жилийн судалгаан дээр тулгуурлан бичжээ. Сүүлийн арав гаруй жил хүний биеийн бүтэц болон бодисын солилцоог сайжруулах, биеийн энергийн зарцуулалт, галбирыг зөв тогтоож өгөхөд хүн эрүүлжихээс гадна хөдөлгөөнд орж илүүдэл жингээ хасдаг болохыг туршлагаар олж мэдсэн байна.

 20.Тэрээр гурван  охин нэг хүүтэй. Түүний хайртай  хүү нь Солонгост ажиллаж байхдаа  үйлдвэрийн осолд орж бүтэн жил Солонгосын эмнэлэгт тэр сахиж хөл дээр нь босгосон ачтай ээж. Хүүгээ хоёр сар ухаангүй байхад нь баруун чихэнд нь “миний хүү хэзээ ч хүний нутагт ээжийгээ битгий орхиорой. Хүний нутагт ээжийгээ орхихгүй цагт чиний зүрх сэтгэл чинь надтай хамт байна. Ээж нь хүүгээ хүлээж байна шүү гэж” шивнэдэг байж. Тухайн үед би ингээд залбираад байвал мөнх тэнгэрээс нэг од шүүрэх юм биш байгаа гэж бодож байжээ.

 21.Түүнийг ойр орчмынх нь хүмүүс  “Хайр нь дотроо хал нь гаднаа хүн” гэж үнэлдэг юм билээ.

 22.Өөрийгөө ямар хүн гэж дүгнэх вэ гэсэн асуултад тэрээр “Өөрийгөө дүгнэх хэцүү л дээ. Миний хувьд хүн ухаантай, зарчимч, хийсэн ажилдаа үнэнч байх ёстой гэж боддог” гэв.

 23.Монголын бүжгийн урлаг хувьсаж даяарчлагдаж байна. Маш их хувьсаж байна Сүүлийн үед бүжиг цирк, гимнастик ч болж байх шиг хэмээн сэтгэл дундуур байдаг тухайгаа ний нуугүй хэлсэн юм.

 24. Тэрээр найман жилийн өмнө Дэлхийн бүжгийн холбооны конгерресийн гишүүнээр элсжээ. Цветкова Лариса Юривна багш нь дэмжиж холбоонд элсэхийг зөвлөсөн байна.

Б.Аяз

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • ***** (203.194.114.149)
    aash muutai, huiten tsaraitai, muuhai energitei avgai daa, eostoi taalagddaggui, urgelj havi oiriinhniigoo muulaad l suuj bdag
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • .... (202.55.183.178)
    saihan emegtei sain j emegtei huuhnuudiinhee tuluu saihan setgeleer yamagt handdagt bayarladag shuu amjilt amjilt uragshaa
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • muse (122.201.18.24)
    Amidralda sanaa zovoh zuilgui zuvhun orlogooroo uuruu uurinhuu goo saihanda zoriulaad hoolnii deglem bariad goo saihanii hagalgaand orod bval 10,20 nasaar zaluu haragdana lda... thde nasan turshiin zuv uil hudulguun bol hun yag iim l bdagiin bna lee
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • muse (122.201.18.39)
    Bi bol huhedudig buur iluu hatuu shuune. Manai mgl huhedud bolih aviyasgui sonin. Ontsgoi aviyastai huhed 1 ch bhgui uramgui. Er n jil bolgon aviyastnii temtseen zohioj bsanaas 3 jild 1 uda zohioj bval deerde...erunhii bolovsroliin hicheeld n urlagiin hicheel todorhoi ordogui bjij 1 l ih urlagiin aviyas shaardaad bhiin aimar sonin...
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ***** (122.201.18.244)
    uu tegvel yun Odgerel be harin munhiin zaluu mongol emegtei bnada
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (122.201.18.178)
    60 garsan gehed ingej biee avch yavaa ni tun gaihaltai shuu
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (202.9.47.130)
    Gaihaltai saihan emegtei..saihaan saihan.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    amjilt aa amjilt
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (183.81.171.34)
    MONGOL HUN HEZEE L HUNTEI ELDEG HARITSAJ BAILAA.. DARGA NARTAI BOL ESTOI DOLIGNONO SHUU DEE.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шавь нь байна аа (202.72.246.106)
    Бэхээ багш маш чанд хатуу хүн боловч муу муухай санадаггүй, сайхан сэтгэлтэй хүн шүү. Ер нь худлаа нялцганаж байх нь цаад хүн дээ маш их хортой байдаг.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • o (182.160.14.185)
    uneheer tsrailag,hhuurhun ovorgui saihan emegtei.harahad estoi l hair ni dotroo,hal ni gadnaa hun yum shig ee.odoo nuhurtei bolov uu.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (103.11.192.253)
    Танд амжилт хүсье. Шулуун шударга зантай багш байдаг байсан.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.21.105.1)
    Сайхан бүжиглэдэг эгч байсныг нь мэдэх юм байна.Нутгийн эгчдээ амжилт хүсье.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (119.40.102.4)
    Тэмцээн шүүж байхдаа өдөөс шиг жаахан охиныг "Даанч дээ Чи миний бүжгийг бүр алж орхилоо" гэж бүлтэлзүүлж байсан нь санаанд орлоо. Хээв нэг мэргэжлийн том бүжигчинтэй харьцаж байгаа мэт шүү. Цаадах нь юугаа ч мэдэхгүй балчир охин байдгаараа л гоёчихсон, нээх гоё дэврүүн бодолтой ирсэн нь мэдээж шүү дээ.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (182.160.16.120)
    hiten yum shig hernee dotroo hun chanartai gej orin humuus n heldeg yum bilee gadnah bdlaar ***** dugne
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • yu ve (182.160.38.148)
    ene huiten ontsgui avgai l gej medne
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (202.179.18.8)
    nodnin jil biluu temtseen shyyj baihdaa huuhduutei muuhai hondii tsevdeg haritsaj handaj baisan hun
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 33 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК