
УИХ-ын 2013 оны хаврын чуулган өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож, үг хэлж байна. Өмнө нь чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлдэг байсныг УИХ-ын даргын захирамжаар цагийг урагшлуулж, 09.00 цаг болгоод байгаа.
Хаврын чуулганы хуралдаанаар шийдвэх 17 хуулийн төслийн нэр гарчээ. Үүнээс хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах хуулийг хэлэлцэх юм.