УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зар
түгээж эхлээд байна. Хэвлэлийн хурлыг Төрийн ордны “Г” танхимд 12.30
цагт хийхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зар
түгээж эхлээд байна. Хэвлэлийн хурлыг Төрийн ордны “Г” танхимд 12.30
цагт хийхээр болжээ. Хурлаар МАН яагаад чуулганыг хаяж гарсан болон үндсэн хууль хамгаалах болсон шалтгаан, Засгийн газрын бодлого гэх мэт хэд хэдэн асуудлын талаар байр сууриа илэрхийлэх юм байна.
Хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга
С.Бямбацогт нар оролцох аж.
УИХ-ын хаврын чуулган үргэлжилж байна. МАН-ын гишүүд Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийг үг хэлэнгүүт чуулганыг орхин гарч, Сүхбаатарын талбай
дахь намынхаа гишүүд дэмжигчдийн жагсаалтай нэгдсэн юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)