UIH iin ded darga Tsog chuulganiig hayj garlaa

Яг одоо УИХ-ын хаврын чуулганыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Дөнгөж сая МАН-ынхан чуулганы хуралдааны орхин гарсан. Гэтэл тэдэнтэй хамт МАХН-ы бүх гишүүд мөн хуралдааны орхин гарлаа. Харин МҮАН-аас ганц гишүүн гарсан нь УИХ-ын дэд дарга Л.Цог байв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхантай шудрага ёс эвслийнхэн уулзалдах болсон байна. Засгийн газрыг хөдөлгөхийн тулд МАН, МАХН-тай эвсэх талаар яригдаж байгаа. Л.Цогийн чуулган хаясан шалтгаан нь үүний илрэл байж мэднэ хэмээн эх сурвалж хэлж байна.
Т.Энхээлээ
Сэтгэгдэл (18)