зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ

2013-4-05
0
ЖИРГЭХ
УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
enkhbold-11УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
УИХ-ын Эрхэм гишүүд ээ,
Хүндэт Зочид оо,

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна.

Намрын чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо.

Миний бие Улсын Их Хурлын зарим гишүүдийн хамт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж сургууль, эмнэлэг, аж ахуйн байгууллагуудын ажилтай танилцаж иргэдийн санал бодлыг сонсон Тамсагийн газрын тосны үйлдвэр, Бичигтийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ онд Монгол Улс анх удаа газрын тос олборлогч орон боллоо. Дорнодын политехник коллеж анх удаагаа ажил олгогчийн захиалгаар хэдэн зуун мэргэжилтэй ажилчид бэлдэж тэд бүгдээрээ ажилтай болсон байна.

Мөн АНУ-ын Конгрессын тэргүүн болон Канадын Парламентын даргын урилгаар Америк, Канад улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол-Америкийн улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны түвшинг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж өргөжүүлэх, Канад улстай нийгэм эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр олон чухал уулзалт ярилцлагууд боллоо. АНУ-ын Хойд Дакота мужийн нүүрснээс байгалийн хий гаргах Дакота газ шиг үйлдвэр байгуулвал Улаанбаатар хотын утааг бүрмөсөн арилгах боломжтойг судалж ирлээ.

Айлчлалын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүүнтэй уулзлаа. Тэрээр Монгол Улсын ардчилалыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж байгаа манай улсын санал санаачлага, түүний дотор Судан улсад үзүүлсэн цэрэг, эмнэлгийн тусламж, Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны явцтай газар дээр нь очиж танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг өндрөөр үнэлж байсныг энд онцлон тэмдэглэж байна.

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын даргын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга У Бангуо, Данийн Вант Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт нар манай улсад айлчилж хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар чухал асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Ерөнхий сайдын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад айлчилж хоёр орны парламентын болон улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа илэрхийллээ.

УИХ-ын Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол болон намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно.

Эдгээр хууль тогтоомжуудыг хэлэлцэхийн хамт УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас өргөн баригдах улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Тухайлбал, “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж дүгнэлт гаргана.

Мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай” УИХ-ын тогтоолууд, 2014-2016 онд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэргийг батална. Засгийн газар эдгээр асуудлыг боловсруулахад онцгой анхаарч, эдийн засгийн нөхцөл байдлыг нарийвчлан тооцсон, улс орны хөгжлийг хурдасгах, ард иргэдийн аж амьдралыг мэдэгдэхүйц дээшлүүлэхэд чиглэгдсэн бодитой бодлогыг боловсруулж хуулийн хугацаанд УИХ-д оруулах шаардлагатай. Учир нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шинэчлэлийн бодлого, арга хэмжээг бодитой хэрэгжүүлж эхлэх бодлогын баримт бичиг гэдгээрээ онцлог юм.

 

Нийт нутгаар хаврын урь орж байгаа хэдий ч цаг агаарын хүндрэл, бэрхшээл гарсаар байна. Малчин түмэндээ тусалж дэмжих ажлыг эрчимжүүлж тэдний гэр бүл, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар энэ хавар эхлэх бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтын хугацаа алдаж байгаа талаар гарч байгаа шүүмжлэлд анхаарлаа хандуулж, ажлаа эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгаж байна. Нэг л мэдэхэд бид өвөлтөйгөө дахин золгоно. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн түвшинд ашиглаж байгаа шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, ирэх өвлийн утааг багасгахад холбогдох яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд одооноос анхаарлаа хандуулан дорвитой арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна.

УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэх хүртэл 1000 хоног үлдээд байна. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нярайн эндэгдлийг бууруулах, бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр чамлахааргүй амжилтад хүрч байна. Гэвч залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сүрьеэ болон бусад халдварт өвчний тархалт, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах талаар улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн Ерөнхий хороо болон бүх шатны холбогдох байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хуулиа ягштал биелүүлэн сонгогч иргэдийн оролцоог хангаж, элдэв зөрчил, хууль бус үйлдлийг гаргахгүй, шударгаар зохион байгуулах үүрэгтэйг сануулъя. Улс төрийн намууд болон иргэддээ улс орныхоо эрх ашиг, үндэсний эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, улс төрийн өндөр соёлтойгоор энэхүү сонгуульд оролцохыг уриалж байна.

УИХ-ын Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын хаврын чуулганаар батлах хууль тогтоомж, шийдвэрүүдэд ард түмнийхээ санал бодлыг өргөнөөр тусгаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвхи санаачилгатай оролцохыг та бүхэнд уриалж байна.
www.24tsag.mn

УИХ-ын 2013 оны хаврын чуулганыг нээснийг мэдэгдье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ***** (202.179.10.62)
    НҮД БОЛ СЭТГЭЛИЙН ТОЛЬ БЭЛТРЭГ БЭЛТЭГ БЭЛТРЭГ
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.253.1.122)
    !
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 47 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 47 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 38 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК