
Мөн дүүргийн 10-14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт явуулдаг, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 1-ээс түр хугацаагаар зогсоожээ. Цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 1-ээс түр хугацаагаар зогсоожээ. Цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн ашиглалтын зөвшөөрлийг хүчингүй болгох, тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох, тэдний хөрөнгөөр технологийн зам тавих хүртэл арга хэмжээ авах аж. Түүнчлэн хуралдаанаар Зайсан орчмын буюу 11 дүгээр хорооны иргэдийг амьдарч байгаа газраас нь албадан нүүлгэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн засаг даргад даалгажээ. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг тухайн хорооны иргэд өөрсдөө хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийн дагуу газар ашиглах гэрээ байгуулахыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэж байх юм.