зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан тогтолцооны гурав дахь фронт буюу Онлайн Парламент, Засгийн газар

2013-4-05
0
ЖИРГЭХ

    онлайн
    Монгол Улс ардчилсан тогтолцоо, ардчилсан сонголтыг сонгоод 23 дахь хавартайгаа золгож байна. Ардчилал Монгол Улсад эрийн цээнд хүрсэн гэдэг ч төр, засаг үнэхээр ардчилсан зарчмаар ажилладаг эсэхэд ард түмэн эргэлздэг болсон. УИХ, Засгийн газрын гишүүд нь ард түмний дуу хоолойг илэрхийлж тэдний хүсэл, эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргахаасаа илүүтэй улс төрийн нам, хүчин, хэсэг бүлгийнхний ашиг сонирхол, эрх ашгийг нэгдүгээрт тавьсаар ирсэн нь нууц биш.

    Энэ нь өнөөдөр Монголд ардчилсан тогтолцооны гурав дахь фронтыг нээхийг хүссэн ч, эс хүссэн ч шаардаж эхэллээ. Ард түмний амьдралаас, шахалт шаардлагаас үүдэн бий болсон энэ фронт бол аль нэг улс төрийн нам хүчин, хэн нэг улстөрчөөс ангид байх ёстой. Үүнийг онлайн Парламент, онлайн Засгийн газар бүрдүүлж чадах уу. Ард түмний дуу хоолойг цуурай биш бодит ажил болгох уриатай энэ төсөл албан ёсоор нээгдээд арав гаруйхан хонож буй. Энэ хугацаанд онлайн Парламентийн 33 тойрогт 474 хүн нэр дэвшжээ. Энэ нь ард түмэн дуу хоолойгоо төр, засагт хүргэх гэж ямар их ангаж, цангасныг харуулах бодит баримт. УИХ-ын зургаан сонгуулийн ганцад нь ч нэр дэвших байтугай, өрсөлдөх тухай үг цухуйлгаж үзээгүй МСS-ийн Ж.Оджаргалаас эхлээд нэртэй, төртэй хэд хэдэн бизнесмэнийг ард түмэн онлайнаар нэр дэвшүүлсэн нь улстөрчдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна. УИХ-д тангараг өргөсөн эрхэм гишүүд хүртэл онлайн  Парламентад давхар сонгогдохыг хүсэмжилсэн гэсэн мэдээлэл ч бий. Үүнээс үүдээд нэр дэвшсэн, амбицалсан улстөрч бүхнийг ард түмэн онлайн Парламент, Засгийн газарт сонгох эсэх нь эргэлзээтэй юм. Уг нь энэ төслийг анх зарлахдаа нэр дэвшигчдийг нам нам бусаар, дарга цэргээр нь ялгаварлахгүй хэмээн мэдэгдэж байсан.

     Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Онлайн Парламент, онлайн Засгийн газар нь өөрөө маш том эрсдэл, хүнд сорилтуудтай тулгарах нь дамжиггүй. Учирч болох хамгийн том бэрхшээл нь улстөрийн намууд төдийгүй эрх баригчдын зүгээс ирэх бодлого байх болно. Яагаад гэвэл онлайн технологийг ашиглаж олон түмний санаа бодолд нөлөөлөх, улстөрийн зорилгоор ашиглах сонирхлоор хандаж болох талтай. Хэрэв ингэсэн тохиолдолд гаж бодлогод орно. Үүнээс гадна одоогийн улстөрд нөлөөлдөг бизнес бүлэглэлүүд өөрийнхөө явцуу ашиг сонирхолд ашиглах боломжтой. Ер нь болгоомжлох зүйл их бий” хэмээн хэлсэн нь нэгийг бодогдуулж буй биз ээ.

     Иргэд дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, тэр дундаа амьдралд нийцсэн, хөрсөнд буусан шийдвэрийг төр, засгаар гаргуулах нь ардчилсан нийгмийн үнэт зарчмын нэг. Тиймдээ ч иргэдэд төр, засагт дуу хоолойгоо хүргэх шаардлагатай, тулгамдсан асар их асуудал бөөгнөрснийг эндээс харж болно.
 Монголын нийгэмд танигдсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, салбар салбарын эрдэмтэн судлаачид ч Онлайн төр, засгийн талаар байр сууриа илэрхийлж, дэмжиж байна. Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайдын нэг Д.Бямбасүрэн гуай “Онлайн Парламент, онлайн Засгийн газар нь нам гэдэг үхширмэл тогтолцооноос аажмаар салах гарц хайхад ач холбогдолтой” хэмээн тодорхойлсон нь нэгийг бодуулж, хоёрыг сануулж буй биз ээ.
 
    УИХ, Засгийн газрын гишүүд бол уг нь ард түмний төлөөлөл. Харамсалтай нь тэд ард түмэнтэйгээ, амьдралтай ойр байж, хэрэгтэй шийдвэрийг нь оновчтой гаргаж чаддаггүй. УИХ-ын гишүүдэд хуваарилдаг тэрбум, тэрбум төгрөг нь ард түмэнд, амьдралд нэн тэргүүнд шаардлагатай зүйлд зарцуулагдаж чаддаг бил үү. Түмэн олны татварын мөнгөнөөс өөрсдөдөө хуваарилсан энэ мөнгийг уг нь ард түмэн юунд зарцуулахаа шийдэх учиртай. Гэтэл үүнд олон нийт оролцож чаддаггүй. Хэрэгтэй, шаардлагатай зүйлээ хэлсэн ч цуурай болон замхардаг. Харин одоо онлайн Парламент, Засгийн газартай болсноор УИХ-ын эрхэм гишүүд тойргийнхоо иргэдэд яг юу хэрэгтэй, шаардлагатай байгааг онлайн Парламент, Засгийн газрын цахим хуудаснаас мэдэж, мэдэрч, хамтарч ажиллах боломж нээгдэнэ гэсэн итгэл, найдвар ард түмэнд бий.

     Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийв. Чуулганы завсарлагаанаар сонгогчидтойгоо уулзахаас илүүтэй гадаадад томилолтоор ажиллахыг эрхэмлэдэг гишүүд энэ өдөр саарал ордондоо цугларлаа. Увсын хоёр гишүүнийг тойрсон сонгуулийн маргаан эцэслэснээс эхлээд энэ өдрүүдийн гол сенсаацийн нэг УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкинд хадгалуулсан нэг сая ам.долларын “хэрэг” гээд энэ хаврын чуулганаар “но”-той улстөрчдийн нэр холбогдсон ноцтой асуудлууд эрхэм гишүүдийг хүлээж байгаа. Харин онлайн Парламент, онлайн Засгийн газрын гишүүдийн хувьд бохир улстөрчдийн хэрүүл маргааныг биш ард түмний хүсэл, санаа бодлыг илэрхийлэх, цав цагаан цоо шинэ суваг удахгүй нээгдэнэ. Харин тэднийг улстөрийн ашиг хонжооноос ангид ард түмний жинхэнэ дуу хоолой, бодит шаардлагын индэр байж чадах эсэхийг гуравхан хоногийн дараа болох онлайн санал хураалтаас харах л үлдлээ.
 
Д.ЭРДЭНЭ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 48 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 49 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 12 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 40 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК