"Ромео Жульетта” сонгодог мюзикл ирэх сарын 3-ны өдөр “UB palace”-ийн концертын их танхимд тоглогдохоор болсон билээ.

"Ромео Жульетта” сонгодог мюзикл ирэх сарын 3-ны өдөр “UB palace”-ийн концертын их танхимд тоглогдохоор болсон билээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл Азид анх удаа тавигдаж байгаа нь энэ билээ. Монгол хэл дээр тоглогдох “Ромео Жульетта”-г төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид болох МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин н.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглох ажээ. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийх бөгөөд Францын тал дуунуудыг монгол хэл дээр дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцаж байгаа аж.
“Ромео Жульетта” сонгодог мюзикл нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид ч олон байгаа гэнэ. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд жүжгийн хос тасалбарын үнэ 100 ам.доллар байх аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)