Гавъяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ сүүлийн жилүүдэд Ирландад
урлагийн менежментийн чиглэлээр сурах болсноор дуунд дуртай монголчуудаа
хэсэг зуур хүлээлгээд байсан билээ.

Гавъяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ сүүлийн жилүүдэд Ирландад урлагийн менежментийн чиглэлээр сурах болсноор дуунд дуртай монголчуудаа хэсэг зуур хүлээлгээд байсан билээ. Жилдээ хоёр удаа монголдоо ирдэг тэрээр өнгөрсөн намар дуучин Д.Намсрайноровын тоглолтыг зохион байгуулж, продюсерээр нь ажилласан. Монгол бөхийн өргөөний үүдэнд Д.Намсрайноровын билетийг борлуулах гэр хүртэл барьж, тэр хавиар нэг хэсэгтэй л эргэлдэж байсан. Тэгвэл энэ удаад Ч.Бат-Эрдэнэ өөрийн “Монголын тухай” нэртэй бие даасан тоглолтыг үзэгч, сонсогчиддоо хүргэхээр шийджээ.
Сэтгэгдэл (2)