Хууль зүйн яамны харьяа зургаан агентлагаас Цагдаагийн ерөнхий газар,
Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрууд
дэргэдээ спорт хороотой билээ.

Хууль зүйн яамны харьяа зургаан агентлагаас Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрууд дэргэдээ спорт хороотой билээ. Тодруулбал, ШШГЕГ-ын “Сүлд”, ХХЕГ-ын “Хилчин”, ЦЕГ-ын “Хүч” спорт хороог нэрлэж болно. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэд хоногийн өмнө “Хянагч, цагдаа, хилчний орон тоонд ажиллаж, цалин авч, цол хэрэглэж байгаа тамирчид олон бий. Тэд үндсэн ажлаа хийдэггүй мөртлөө компаниудаас давхар цалин авдаг. Энэ нь Ашиг сонирхлын болон Авлигын эсрэг хуультай зөрчилдөж байна” хэмээж байсан. Тэгвэл энэ бүхэн тун удахгүй ажил хэрэг болох нь. Эх сурвалжийн хэлж буйгаар “Сүлд", "Хүч", "Хилчин" спорт хороог нэгтгэж Хууль сахиулах их сургуулийн дэргэд болгоно. Энэ асуудлаар ирэх долоо хоногоос олон нийтэд хүргэх байх" гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)