
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн суудлын төлөөх албан тушаалын, ажлын байрны өрсөлдөөн эхлэх гэж байгаа сурагтай.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн суудлын төлөөх албан тушаал, ажлын байрны өрсөлдөөн эхлэх гэж байгаа сурагтай. Хэдийгээр одоогийн ерөнхий шүүгч Ц.Зоригийн бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дөнгөж эхэлж буй ч түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгч магадгүй талаарх "шум" хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Учир нь, Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шүүхийн тухай багц хуулиуд энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Багц зургаан хуулийн нэг болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь аль ч шатны шүүгч байж болохгүй юм байна. Тодруулбал, 2002 оноос мөрдөж ирсэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байдаг жишиг арав хоногийн дараагаас хэрэгжихээ больж байгаа юм. Тиймээс Ц.Зориг Ерөнхий шүүгчийн ажлаа өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалдаа үлдэх сонирхолтой байгаа бололтой.
Эх сурвалжийн хэлж буйгаар гурван засаглалын нэг болох Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалаас татгалзах үндэслэл Ц.Зоригтод байгаа юм байна.