
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг Алтан Хөхий уулын Хэц хэмээх газарт гурван янгир үхсэн байхыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн олсон байна. Уг амьтны толгой, эрүү, ам, хэвлийн, цээж , дөрвөн хөлийн үс халцарч, шархалсан байсан аж. Сэг замийг нь аймгийн Мал эмнэлэгийн лабораторид шинжлэхэд Сарrа cibirieca, Sarcotes төрлийн хамууны хачиг олон тоогоор илэрсэн байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд үүнийг хоёр сарын өмнө илрүүлсэн ч олон нийтэд одоо л ил болж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл (2)