Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан уул” яруу найргийн наадам өнөөдөр УБ чуулгын байранд болж өндөрлөлөө. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам өнөө жил Залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жил, Залуучуудын байгууллага байгуулагдсаны 90 жил, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Хайрын шүлгийн гэх тодотголтой тус наадамд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд залуу яруу найрагчдын чансааг шалгах томоохон наадам билээ.
Энэ удаагийн наадам хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, хайрын богино хэмжээний шүлгэн мессежны уралдаан гэсэн гурван төрлөөр болно. Эхний шатанд 140 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс шилдэг 33 найрагч шалгарч үлдсэн юм. Шилдгийн шилдэг бүтээлүүдээс МУИС-ын сэтгүүл зүйн ангийн оюутан, залуу яруу найрагч Э.Бүжинлхамын шүлэг тэргүүн байрыг авлаа.

Сэтгэгдэл (1)