
Энэ сарын 2-ны шөнө Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байгаад зэвсэгтэй гэмт этгээдүүдэд алтан амиа алдсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр өглөө 08.00 цагт эмгэнэн гашуудаж талийгаачийг дурсан нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлжээ.
Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчид таван жилийн цалингийн тэтгэмж олгодог юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)