зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрыг огцруулах МАН-ын үндэслэл, тайлбар

2013-4-06
0
ЖИРГЭХ
Засгийн газарт хариуцлага тооцохоор МАН-ынхан эргэлт буцалтгүй шийдээд байна. Тиймээс өчигдөр чуулганыг хаяж, жагсаал хийсэн.

    8fb534a6b2874c83originalЗасгийн газарт хариуцлага тооцохоор МАН-ынхан эргэлт буцалтгүй шийдээд байна. Тиймээс өчигдөр чуулганыг хаяж, жагсаал хийсэн.  Харин Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох үндэслэлээ МАН-ын дарга Ө.Энхтүвшин тайлбарлаж байна. Түүний байр суурь, хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.

    УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өнөөдрийн хуралдаан дээр сөрөг хүчинд үг өгөхийг хүссэн боловч хуралдаан даргалагчаас зөвшөөрөөгүй тул хэвлэл мэдээллээр дамжуулан олон түмэнд хандахаар шийдвэрлэлээ.

    УИХ-д олонхийг бүрдүүлсэн улс төрийн хүчнүүд Засгийн газраа байгуулснаас хойш 8 сар илүү боллоо. Энэ бол тийм ч бага хугацаа биш бөгөөд, ялангуяа, шинэчлэлийн гэдэг тодотгол, чимэглэлийг өөртөө хүртээж өмчилсөн Засгийн газрын хувьд бодлого үйл ажиллагааны анхны нааштай үр дүнгүүд харагдах боломжтой гэж үзэж болох хугацаа юм.

    Бид ч эрх баригчдын үйл ажиллагаанд үүнээс өмнө бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэж яарч, Ерөнхий сайд юм уу, аль нэг сайдыг огцруулах гэж оролдоогүй билээ. Учир нь ажиллах боломжийг нь эрх баригчдад олгох хэрэгтэй хэмээн үзэж, Засгийн газрыг эмхлэн байгуулах, түүний 4 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, улсын төсөв, тодотголыг нь хугацаа алдалгүй баталж өгөх зэрэг бодлогыг тууштай баримталсан билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн тулхтай хүчний хувьд асуудалд их хүлээцтэй хандаж ирсэн.

    Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийдэг болсон, иргэдтэй харилцах 1111 дугаарыг нээсэн, сонгогчид Төрийн ордонтой танилцах хугацааг нэмэгдүүлсэн, гадаадад алдагдсан “Батаар”-ын араас хөөцөлдсөн зэрэг ажлын ач холбогдлыг үгүйсгэхгүй боловч улс орны хөгжлийн хүрсэн түвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн ахиулсан, иргэдийн бодит орлогыг яаж өсгөсөн, ардчилал, шударга ёсыг хэрхэн дээдэлж ажиллав гэсэн шалгуураар дүгнэх юм бол нэмэх биш хасах үнэлгээ авахаар байна.

    Нэг. Жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд үлэмж доошилж, гадаадын хөрөнгө оруулалт зугтаж, Монголын компаниудын үнэлгээ гадны хөрөнгийн бирж дээр буурсаар байна. Манай экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Тэгвэл энэ онд уг салбарт орох гаднын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан, Монголын эрсдлийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25 хувиар ихэссэн гэсэн судалгааны дүн ч гарч байна.Энэ оны гуравдугаар сард 165 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн нь сүүлийн жилүүдэд байгаагүй бага үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 148.6 сая ам.доллар буюу 10,1 хувь, импортын хэмжээ 128.1 сая ам.доллар буюу 13,6 хувь, экспортын хэмжээ 20.5 сая ам.доллар буюу 3,9 хувиар буурчээ. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ жил гадаадын хөрөнгийн бирж дээр ганц ч IPO хийгээгүй нь манай улсад хөрөнгө оруулалтын орчин саармагжсанаас үүдэлтэйг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралаас сэргийлэх, судалгаа дүгнэлт хийх, бодлого хөтөлбөр боловсруулах ажилд Засгийн газар туйлын хойрго хандаж байна.

    Энэ онд манай улс 33 сая тонн нүүрс экспортлох зорилтыг төсөвт тусгасан. Гэтэл энэ оны эхний гурван сарын мэдээгээр 1,4 сая тонн нүүрс экспортлоод байна. Ер нь улсын төсөвт нүүрсний экспортоос олох орлогыг өнгөрсөн жилийнхээс 55 тэрбум төгрөгөөр нэмж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортын орлого 2.7 тэрбум ам.доллар байна гэж төсөвлөсөн боловч энэ оны эхний гурван сарын байдлаар, нүүрсний экспортоос дөнгөж 96.5 сая ам.доллар олоод байгаа гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээлснээр, Тавантолгойн чиглэлд сая гаруй тонн буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хил дээр хураалттай байгаа гэнэ. Ингэхээр нүүрсний экспортоос олох орлого үлэмж хэмжээгээр тасрах нь тодорхой боллоо. Ийм байхад Хятадын төрийн тэргүүн Си Жинпинь ОХУ-д айлчилж, БНХАУ, ОХУ төмөр зам, уул уурхайн салбарт хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, нүүрсээ худалдах, худалдан авах яриа хэлцлээ эрчимжүүлж байхад Ерөнхий сайд “Тэр хоёр хүн уулзаа л биз. Манайх өөрсдийнхөө бодлогыг л тодорхойлно, тэгэхийг ч хичээнэ” гэсэн маш хариуцлагагүй, хайнга үгийг хэлээд сууж байна.

    Хятад руу нүүрс гарах нь бараг зогслоо. Бас оросууд нөгөө сүүлийн хэдэн жил ярьсан төмөр зам барих ажилд орохгүй гэж шийдэж буй юм байна. Түүнчлэн нефтийн хоолойг Монголын нутгийг дайруулахгүйгээр тойруулаад татахаар үндсэндээ тохирчихлоо. Ийм байхад “Тэр хоёр хүн уулзаа л биз” гэж үл тоомсорлож болох юм уу, ядахдаа хоёр том хөрштэйгээ хэл амаа ололцож байж улсын хөгжил урагшилна гэдгийг яагаад ойлгохгүй байна вэ? Ерөнхий сайд аа!

    Ёс зүй, хариуцлага гэж ярьж байгаа үед ганц энэ үг нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл мөн.

    Нөгөө талаас уул уурхай, ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчин руу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалтай зэрэгцэн хөндлөнгөөс оролцсоор ирсэн нь хөрөнгө оруулалтыг царцааж, зогсонги байдалд оруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. 2012 оны хоёрдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг өөртөө авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ төслийг УИХ-ын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихгүй гэлээ. Ийм тодорхойгүй байр суурь нь хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсгэлээ гэж үзэж байна. Улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарын асуудлыг зохицуулах хуулийн төслийг удаан хугацаагаар өөр дээрээ төвлөрүүлэн “өмчлөх” хандлага гаргаж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл мөн бөгөөд чухам цаанаа ямар зорилготой вэ гэдгийг олон хүн тааж ядаж байна.

    Хоёр. Монгол Улсын эдийн засагт зогсонги байдал мэдрэгдэж байгаа нь валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байна. Ард түмний халаасыг тэмтэрч буй асуудлыг шийдвэрлэх тал дээр хаврын чуулган эхэлтэл Засгийн газраас ямар ч ахиц өөрчлөлт харагдсангүй. Засгийн газар 2012 оны арваннэгдүгээр сард гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 248 тэрбум төгрөг төсөвлөсний 87 тэрбумыг махны нөөц бүрдүүлэхэд, 61 тэрбумыг гурилын үнэ тогтворжуулахад, 100 тэрбумыг зоорь агуулах нэмэгдүүлэхэд зориулахаар шийдсэн ч энэхүү хөтөлбөрийн үр дүн иргэдэд мэдрэгдсэнгүй. Засгийн газартай тохиролцсоны дагуу Монгол банк 780 тэрбум төгрөгийг үнийн өсөлтийг хязгаарлах зорилтот арга хэмжээ болгож хэрэгжүүлсэн. Гэвч тэр нь үнийг тогтворжуулахад бас олигтой нөлөөлж чадсангүй. Цалин өсөхөд үнэ өсдөг гэж эрх баригчид ярьдаг. Цалин, тэтгэвэр нэмээгүй байхад барааны үнэ өсч байна.

    2011 онд инфляц 10,2 хувь байсан бол 2012 онд инфляцийн жилийн дундаж түвшин 14,3 хувь болж өссөн байна. Инфляц өсч байгаа нь Засгийн газрын зардал, хүнсний бүтээгдэхүүний, ялангуяа, махны үнийн өсөлт хэт өндөр байсан зэрэг нөлөөнөөс шалтгаалан эрэлтийн дарамт нэмэгдсэнийг харуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод махны үнийг 2012 оны арванхоёрдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, нэг кг үхрийн цул мах 51,4 хувиар, хонины мах (ястай) 41,9 хувиар, тахианы мах 77,8 хувиар тус тус өссөн байна. Яг одоо үхрийн цул махны үнэ 12,000 төгрөгт хүрч байна. Хэрэглээний гол нэр төрлийн барааны үнийн өсөлттэй уялдуулан, төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар огт санаачлага гаргахгүй байна. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 2014 оноос цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь дэндүү хол, амьдралаас тасархай сонсогдож байна. Ингэснээр өдөр ирэх тусам үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа ард түмэн цалин, тэтгэврийн нэмэгдлийг  бүтэн нэг жил хүлээх шаардлагатай болов.

    Гурав. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 1.5 тэрбум ам.долларын бондтой холбогдуулан Ерөнхий сайд, Монгол банкинд хандан асуулга тавьсан боловч өнөө болтол хариу ирээгүй байна. Бондын өрийг Монгол Улсын иргэд халааснаасаа төлөх учраас бонд бол зөвхөн энэ удаагийн Ерөнхий сайдын ч биш нийт ард иргэдэд хамаатай асуудал юм. Ялангуяа, УИХ дахь сөрөг хүчнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байх үед Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын зээл авах зөвшөөрлийг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулалгүй батлуулж, Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Монгол банкинд менежментийн гэрээгээр өгсөн хэмээн хариуцлагаас зайлсхийхийг оролдож буй Засгийн газар  одоогийн байдлаар, зөвхөн хүү нь гэхэд 35 тэрбум төгрөгт хүрсэн мөнгөөр  өнөөдрийг хүртэл санхүүжүүлсэн төсөл байхгүй байна. Бонд арилжаалах үед нэг ам.долларын ханш 1380 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1409 төгрөг болж, даруй 30 төгрөгөөр өслөө. Мөн Монголоос гаргасан бондын хүү 5,85 болж өссөнтэй холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-нд 100 хувьтай байсан “Чингис” бондын үнэлгээ 95 болж буурснаар хөрөнгө оруулагчид наад зах нь таван сая ам.долларын алдагдал хүлээж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.  Ер нь УИХ-д ажлаа тайлагнадаг Монгол банк гүйцэтгэх засаглалтай  хэт сүжрэх хандлага гаргах нь таатай үр дүн авчрахгүй бөгөөд үүнд хяналт тавих үүргээ ч өнөөдрийн УИХ хангалттай биелүүлж чадахгүй байгааг олонхид анхааруулж байна. Засгийн газар Монголын ард түмнийг үеийн үед гарч чадахааргүй том өрөнд орууллаа.

    Дөрөв. Ерөнхий сайд ядаж өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хямралыг даван туулах арга хэмжээнээс туршлага судалж, суралцахад илүүдэхгүй биз ээ. Хямралыг даван туулахын тулд санхүүгийн реформыг цаг алдахгүй хийж, баялаг бүтээгч ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг бизнесийн үйл ажиллагаанд ороход уриалж, тодорхой урамшууллын бодлого явуулах хэрэгтэй байна. Гэтэл сүүлийн үед яам, агентлагуудын явуулж буй үйл ажиллагааг ажиглаж байхад өөрийн хүрээний сонирхлын бүлгүүдийн хооронд найр тавин үгссэн, хуваасан, бусад баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг хаасан, боомилсон, хавчиж гадуурхсан, зах зээл, шударга өрсөлдөөний зарчмаас илт гажсан үйл ажиллагаа давамгайлж, баялаг бүтээгчдийн урам зоригийг мохоож байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийг бодлогоор дэмжсэн дорвитой ажил хийгдээгүй төдийгүй зарим шийдвэрүүд нь ард иргэдийг чирэгдүүлж хохироож байна. Иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн орчин хэрхэн нөлөөлж буйн томоохон илрэл бол банк, санхүүгийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 110.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 49.7 тэрбум төгрөг буюу 81,2 хувиар өссөн үзүүлэлтийг дурдахад л хангалттай.

    Хэрвээ эдийн засгийн зогсонги байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг хэмнэх горимд оруулах ёстой. Тэгэхгүй бол төсвийн алдагдал төсөөлснөөс ч илүү эрсдэл дагуулж болзошгүй юм. Өнөөдөр замын тендер зарлахад дотоодын компаниуд оролцохгүй байна. Үүний шалтгаан нь, нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт, төсөв бүрдэлт муу байгаатай холбоотой. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас бизнес эрхлэгчид төсвийн ажил гүйцэтгэхэд эрсдэлтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, тендертэй холбоотой авлига их байна. Үүнээс үүдэн энэ хаврын бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд хожимдож эхлэх нь нэгэнт тодорхой боллоо.

    Ер нь маш их яриад байгаа болохоос эхлүүлсэн, хийсэн ажил алга. V цахилгаан станц, Тавантолгой, төмөр зам, аж үйлдвэрийн парк, түүнчлэн Оюутолгойн гэрээг боловсронгуй болгох, аймгуудыг авто замаар холбох, Улаанбаатарын утааг арилгах зэрэг нь яригдаад байгаа болохоос биш үнэн хэрэгтээ хөдөлсөн, хийгдсэн юм байхгүй байна.

    Тав. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хууль зөрчлөө.  Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн гол тулгуур болсон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд халдсан, хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдлын тулгуур байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын бүтцийн хуулиар олгогдсон эрхэд халдсан боловч энэхүү хууль бус үйлдлээ шударга шүүхээр хэлэлцүүлэхээс айж, дандаа Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө гаргасан захирамжуудаа цуцалж байсан нь Үндсэн хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Энэ нь хөрш айлынхаа адуу малыг хулгайлчихаад  эзэнд нь баригдангуутаа эсхүл шүүх хурал болохын өмнөхөн “Тоглосон юм аа, уучлаарай, буцаагаад өгвөл асуудалгүй биз дээ” хэмээн гэмээ цайруулах гэж оролдож байгаатай агаар нэгэн зүйл билээ.

    Зургаа. Төрийн албанд халаа сэлгээ, хууль бус томилгоонууд хавтгайрлаа. Төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг үзэл бодлоор нь ялгаварлаж, хоморголон халах хууль бус ажиллагаа үргэлжилсээр байна. Хууль бусаар томилогдсон дарга, захирлууд Ерөнхий сайдынхаа хууль бус аргыг хуулбарлан дэлгэрүүлж, жирийн албан хаагч, ажилтнуудыг ч хэлмэгдүүлэн халж сольж, шахааны хүнээр дүүргэж байна. Хүнийг ажил хэргийн чанараар нь биш, нутаг, ус, ах дүү, амраг садан, Ардчилсан намд зүтгэсэн, сонгуульд ажилласан гэх мэт явцуу ашиг сонирхлоор хандаж, төрийн албанд дэвшүүлж байгаагаас төрийн албаны чанар чансаа сульдаж, төрд итгэх ард түмний итгэл суларч байна.  Өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай, 1625 албан хаагчийн орон тоотой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, яамдын орон тоо нийт 696 хүнээр буюу 80 гаруй хувиар нэмэгджээ. Цомхон, чадварлаг, мэргэшсэн бүтцээр ажиллах зарчим алдагдлаа. “Орон тоо өмнөхөөс 1 хүнээр л нэмэгдэх юм бол би огцроход бэлэн” гэж Ерөнхий сайд хэлж байсан. Тэр яасан бэ?

    Долоо. Энэ засгийн үед хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Амьд явах эрх зөрчигдөж байна. Хорих ангид саатуулагдан эрх чөлөөгөө хасуулсан хүн шатаж эрүүл мэндээрээ хохирч байна. Хаана хаанаа хариуцлага, сахилга бат суларлаа.

    Улсын хэмжээнд 2013 оны эхний хоёр сард 4295 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 321 хэргээр буюу 8,1 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 1285 хүн гэмтэж, 326 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 50 буюу 4,0 хувь, нас барсан хүний тоо 73 буюу 28,9 хувиар  нэмэгдсэн гэсэн энэ тоо нь дээрхи дүгнэлтийг нотолж байна. Гэтэл Хууль зүйн яамныхан ажлаа эрчимжүүлэхийн оронд “урьд нь ч гэмт хэргийн тоо иймэрхүү л байсан, харин ч гайгүй” гэсэн агуулгатай тайлбар хийгээд сууж байна.

    Найм. Засгийн газар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд шууд халдаж эхэллээ. Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр нэр бүхий кабелийн есөн телевиз, 16 вэбсайт,  орон нутагт иргэдэд цаг агаар болон өдөр тутмын чухал мэдээлэл хүргэдэг телевизүүдийн үйл ажиллагааг хааж, хэвлэл мэдээлэлд урьд хожид дуулдаагүй халтай шийдвэр гаргалаа. Үүний улмаас 400 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Төрийн буруу шийдвэрийн улмаас ажилгүй болсон иргэдэд нөхөн олговор олгох нь зүйтэй. “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай” Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 05-ний өдрийн 01 тоот тогтоолын дагуу гуравдугаар сарын 15-наас хүч түрэн хэрэгжүүлж эхэлсэн туршилтын гэгдэх арга хэмжээний улмаас цахим ертөнцөд сэтгэгдэл бичих эрхээ иргэд хасуулаад байна. Бичихийг хориглосон 700 гаруй үгэнд энэ төр засаг, эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн, тэдэнд хаягласан үг, тэр бүү хэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэрийг ч бүтнээр бичих боломжгүй болжээ. Цахим  мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өмчид халдаж, хатуу хяналт тогтоолоо. Хэвлэл мэдээллийнхний чих, нүдийг хаан боомилж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах, дамжуулах эрхийг хязгаарлаж буй нь ардчилсан нийгэмд байж болохгүй сөрөг үзэгдэл. Хэвлэл мэдээлэлтэй ноцолдохоос илүү хийх ажил энэ Засгийн газарт уг нь их байгаа.  

    Ерөнхийдөө байдал, хандлага ийм байна. Засгийн газар улс орныг цаашид яаж авч явах талаар учраа олохгүй байна. Гол асуудлаа  гол бишээс нь салгаж, зөв эрэмбэлж чадахгүй байгаа бололтой. Улс орны аюулгүй байдал, ард түмний амьжиргааг дээшлүүлэх гэх мэт томоохон асуудлуудыг барьж авахын оронд сөрөг хүчнээ нухчин дарах, сонгуулийн дүнг будлиантуулан, УИХ болон орон нутагт авсан суудлынхаа тоог хууль бусаар нэмэгдүүлэхийг оролдож хүчээ их тарамдууллаа. Ажлаа сайжруулах, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг сахих шаардлагыг удаа дараа тавихад, Ерөнхий сайд “Урьд өмнө хууль зөрчсөн ийм жишиг байсан шүү дээ. Ганцхан намайг буруутгах хэрэггүй” гэж дутагдлаа хээв нэг хамгаалдаг боллоо. Тийм учраас байдал цаашдаа өөрчлөгдөнө, засарна гэх найдвар алга. Энэ нь одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд хэр удна, улс орон, ард түмний эрх ашиг төдий чинээ хохирно гэсэн үг болж байна.

    Тиймээс эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг царцааж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн бодлого явуулж буй, төрийн албыг төрлийн алба болгон хувиргаж байгаа, Үндсэн хууль удаа дараа зөрчсөн, Монголын ард түмнийг дааж давшгүй их өрөнд оруулсан Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцох нь зүйтэй гэж МАН үзэж байна. Ингэж ажиллахыг УИХ-ын олонхи болон УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • unshigch (182.160.15.253)
    zuv zuv.demjij baina.
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (108.246.210.103)
    bair soligdson baina yaasan hoorhon yum be enkyyshkaa mahni ynee zov kel
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (94.109.96.216)
    uneniig ni helsen hund hun ustei gej... yasan unen ug ve uhaant ard tumen mini
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (94.109.96.216)
    bi umnuh 20-iod jild iim daichin shudrag sasgiin gazar, erunhiilugch uzej bgaagui. uneheer buteen baiguulalt ehelj bn. avilgach, huviin erh asjgiinhaa tuluu turiin undur alban tushaaliig ashiglagchid bj yadaj bn daa. erunhiilugch 1 ch hunii ner duudaagui bhad ted shuud uursud deeree tusgaj avch bgaa ni tedniig hen be gedgiig ilchilj bn daa. hehe hugjiltei yum
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (203.194.115.120)
    ЗӨВ ӨӨ ЗӨВ, ГЭХДЭЭ ӨӨРСДӨӨ ОЛИГАРХУУДААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ. НЭГ Ч ОЛИГАРХЫН ТОЛГОЙГ ӨНДИЙЛГӨЖ БОЛОХГҮЙ.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (202.126.89.179)
    ТЭР ӨССӨН МАХНУУДЫНХАА ҮНИЙГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ БОЛООД ТЭДЭН ХУВЬ ГЭЭД ТААМГААР ТУУЖ БАЙХ ШИВ ЭНЭ НЭГ АМЬТАН.ТЭГЭЭД ТАХИАНЫ МАХ 9000 ГАРЧИХСАН ШИВ ДЭЭ.ТА НАМЫНХАА ХУЛГАЙЧУУДТАЙГАА ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ???ЭСВЭЛ ОДОО НЭГЧ ХУЛГАЙЧ ҮЛДЭЭГҮЙ ЮУ??????????? ЦЭВЭР БОЛЧИХСОН УУ????БИЕЭЭ ЗАСААД ГЭРЭЭ,ГАРАА ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭДГИЙГ ТАНАЙ НАМЫНХАН БИЕЭЭ ЗАСАХГҮЙ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЦГЭЭЕ ГЭСЭН ШИГ БАЙХ ШИВ ДЭЭ.ЭХЛЭЭД ТӨРӨӨС ТӨРСӨН ОЙР ДОТНО БАЙГАА ХУЛГАЙЧУУДАА ЦЭВЭРЛЭЧИХЭЭД ДАРАА НЬ ТӨРИЙН АЖИЛД ЦЭВЭР ХҮМҮҮСЭЭ ЗҮТГҮҮЛЭХ ГАРЦ БАЙНА ШҮҮ.ДААНЧ МАН ЧАДАХГҮЙ,ХҮСЭХГҮЙ,ХҮССЭН Ч ЗОРИГ ДУТНА.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (122.201.18.164)
    Hulgaichiig bariaraa gej hulgaich hashgirab gegch boloh um. Tanai bohirdson namaas bolj mongolchuud mongol oron zobj bna. Abilgachidaasaa,mafiin svljeeneesee salj chadahgvi bol tarbal taarna.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ХаХаХА... (202.126.91.150)
    МАН одоо сөрөг хүчин болж байгаа нь энэ юм байхдаа.Жагсаж байгаа улс нь, хэлж байгаа үг нь ... ичмээр юм.Тэгээд бас том улс төрийн хүчин гээд байгаа.Сөрөг хүчин болж сурдаа..,суралцах хэрэгтэй юм байна.АН-аасаа нэрэлхэлгүй асууж мэдэж авалдаа. Ичсэн хүн юм сурдаггүй юм, за юу...ККК
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • HAHA (203.241.247.43)
    ED NART DONGOD GEED HELCHYYL IHDEH BOLOV UU YADAG BOL ENE HEDEN BYLEG MAFIIN HYSLEER ZASGIIN GAZAR OGTSROH BOLOV UU
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (122.201.18.177)
    Enhbayarin araas yvah baih shuu oorsdoo harartlaa bayajaad daraglaad baisan MAN ideh umgui bolood hezuu baih daa
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.22.83)
    Махны үнэ 1200 төгрөг болж аймаар өссөнөө яагаад бичээгүй юм бэ?Ийм хохирол амчсихаад байхад МИАТ, Татварын газрын хэрэг юу ч биш юм байна.Одоо бүх үүр уурхай нь илчлэгдээд ирэнгүүт орох газаргүй болсон хулгана шиг бужигналдаж яаж энэ засгийг унагааж энэ хэргүүдээ дарагдуулах вэ? гэсэн санаа нь илэрхий харагдаж байна.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • санаа зовсон монгол (202.131.242.107)
    дөнгөж л ажиллаж эхэлж байна шүү дээ ардын намынхан өөрсдөө юу хийдгийн одоо хийж байгаа юм нь улс орны төлөө биш зөвхөн засгийн газрийг яаж унагахав л гэж бодож байгаа өөр юу ч хийхгүй
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (202.179.11.94)
    bi ehleed ene zagiin gazriig gaigui ajillaj bn gj bodloo shinechlel hj bn gj bodloo tgsen 1 utas twisan oor yu ch algaa
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • шаацгаа (202.70.46.202)
    Хэн та нарыг сонсдог юм. Зайлцгаа
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд хэр удна, улс орон, ард түмний эрх ашиг төдий чинээ хохирно гэсэн үг болж байна. Тиймээс эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг царцааж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн бодлого явуулж буй, төрийн албыг төрлийн алба болгон хувиргаж байгаа, Үндсэн хууль удаа дараа зөрчсөн, Монголын ард түмнийг дааж давшгүй их өрөнд оруулсан Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцох нь зүйтэй гэж МАН үзэж байна. Ингэж ажиллахыг УИХ-ын олонхи болон УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгнө
    13 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    20 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ
    1 цаг 47 мин
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    15 цаг 26 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    15 цаг 40 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    16 цаг 18 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 59 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    17 цаг 43 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    17 цаг 51 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    18 цаг 14 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    18 цаг 18 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    18 цаг 24 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    18 цаг 41 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    19 цаг 12 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    19 цаг 21 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    19 цаг 42 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 48 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    19 цаг 55 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    20 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК