Монгол Улсын Ерөнхийлтөгч Ц.Элбэгдоржоос “Хойд тулыг эзлэх” даалгавар авсан МУГТ Г.Өсөхбаяр өнөөдөр Хойд туйлыг зорилоо.
Монгол Улсын Ерөнхийлтөгч Ц.Элбэгдоржоос “Хойд тулыг эзлэх” даалгавар авсан МУГТ Г.Өсөхбаяр өнөөдөр Хойд туйлыг зорилоо. Түүний энэ удаагийн аялалд нийт 80 гаруй мянган ам.долларын зардал гарч байгаа бөгөөд ихэнхийг нь хандиваар цуглуулсан аж. Тухайлбал өчигдөр түүний төрсөн нутаг болох Өмнөговь аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзаж, ЗДТГ-аас таван сая төгрөг хандивласан юм.
Өмнө нь дэлхийн хмагийн өндөр оргил Еверестэд хоёр удаа, Европын ноён оргил Эльбрус, Хойд Америкийн ноён оргил Маккинли, мөн Австралийн Ноён оргилд авираад байсан гавьяат маань ийнхүү хойд тивийг эзлэхээр мордож байна. “Дэлхийн долоон тивийн ноён оргилд монгол хүний мөр гарсан байх ёстой” хэмээн ярьдаг гавьяатдаа энэ удаа ч гэсэн зорилгоо биелүүлээд ирэхийн ерөөл тавья.