зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмнэлэг шорон болж, Н.Энхбаяр мартагдаж байна

2013-4-06
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн гэх сүржин нэртэй Засгийн газар “Сайд” нарын гэх тодотголтой Клиникийн нэгдсэн II эмнэлгийг хоригдлуудын эрх ямба эдэлдэг эмнэлэг болгосноо нүдээ олсон шинэчлэл хэмээн тун ч их маадгар байна.
    enhbayaraaaШинэчлэлийн гэх сүржин нэртэй Засгийн газар “Сайд” нарын гэх тодотголтой Клиникийн нэгдсэн II эмнэлгийг хоригдлуудын эрх ямба эдэлдэг эмнэлэг болгосноо нүдээ олсон шинэчлэл хэмээн тун ч их маадгар байна. Угтаа бол нүдээ олсон биш харин ч сохолсон хэрэг болсон гэдгийг олон түмэн дүгнэж байгаа.

    “Сайд” нарын гэх тодотгол нь хүмүүсийн энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүслийг төрүүлдэг байсан. Гэтэл салбарын сайдын намын даргаа бодсон явцуу шийдвэрээс үүдэн өнөөдөр энэ эмнэлэгт төрийн өндөр албан тушаалтан буюу хоригдол гэсэн нийгмийн хоёр давхаргынханэмчлүүлэх болчихоод байна. Нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулан хүмүүжиж буй хүн нийгмийн өндөр зэрэглэлд хамрагдах болсон нь урт шар дээлт Н.Энхбаярын ач. Хүсээд байсан нөгөө эмнэлэгт хамгийн муу муухай бүхнийг хийж, нийгмийг бараантуулж байдаг хоригдлууд хэвтэн эмчлүүлэх үүд хаалга дэлгээстэй болсныг ард түмэн сонсоод мэл гайхаж, цэл хөхрөхөөс гадна битүүхэндээ зэвүүцэж байв.

    Мэдээж гайхахад багадна. Төрийн гурван өндөрлөг энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрх нь ийнхүү ядмагхан бодолтой сайдын шийдвэрээр боогдож байгаа нь нөгөө шинэчлэл хийхээр улайрч байгаа Н.Алтанхуягийн кабинетийнхан хөлөө олохгүй эрх мэдэлдээ элийрч байгаа дүр зургийн илрэл юм. Угтаа бол Эрүүл мэндийн сайн Н.Удвал төрийн хэдэн өндөрлөгүүдийг басамжилж байгаа хэрэг. Гэтэл үүнийг дэмжиж, шийдвэр гаргахад нь нүдээ аниад чихээ тагласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар ч тайлбар хийлгүй харин ч дэмжсэн маягтай байна билээ. Тэрбээр өөрийнхөө эрүүл мэндээс илүүтэйгээр албан тушаалаа тэргүүн эгнээнд тавьжээ. “Өвчин хэлж биш хийсч ирдэ”г гэдэг ардын мэргэн үгийг манай эрхэм Ерөнхий сайд маань мартсандаг. Хэрвээ өвчин зовлон тохиолдвол хаана эмчлүүлэх эсэхээ урьдчилан тооцоолоогүй л юм байхдаа хөөрхий.  Магадгүй сайдын суудалд арай ядан тогтож л  байвал гадаад руу нисч очоод өдөрт нь эмчлүүлнэ гэж мөрөөдсөнөөс зайлшгүй.

    Анх Шинэчлэлийн Засгийн газар бутарна, задарна хэмээн МАХН-ын хэдэн гишүүнТөрийн ордонд үймээн тарьж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хоол унднаас гартал нь сандаргаад. Гэвч энэ дуулиан гэнэт намжиж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал намын дарга Н.Энхбаярыгаа Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хуйвалдаад гаргачихсаныг нь хэн ч эсэргүүцэж чадалгүй өнгөрсөн нь Н.Алтанхуягийн нөмөр нөөлөг үйлчилсэнтэй холбоотой гэдэг. Угтаа бол Прокурорын ерөнхий газрын хэдэн прокурор нь ээлж дараалан “Н.ЭнхбаярII эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргавал хууль зөрчсөн хэрэг хэмээн” ам уралдан ярьж байсан.

    Гэтэл тэр их мэдэмхийрч яриад байсан нөгөө хэд ч таг чиг. Арга ч үгүй биз дээ. Ерөнхий сайд нь салбарын сайдтайгаа хамт тэднийг нүдээ аниад чихээ таглаад өнгөрөөх лүндэн буулгасан юм хойно дуугүй байх нь зөв сонголт болсон. Ингээд л нөгөө нэг Н.Энхбаяр Зайсан дахь 401 дүгээр хорих ангиас Сайд нарын гэх тодотголтой эмнэлэгт тусгайлан бэлдсэн өрөөнд тухалж тун ч их монцгор суугаа юм билээ. “Тусгай” гэдэг нэрнээсээ салж ялтнуудын оромж болоод сар гаруйн хугацаа өнгөрч, харин эмнэлгийн эмч ажилтнууд нь хүртэл ажлаа хийхэд хүндрэлтэй, айдас дунд бэмбэгнэдэг болсноо удаа дараа хэлж байсгныг тоосон нэг ч эрх мэдэлтэн байсангүй.

    Сүүлийн хэдэн өдөр хаврын чуулган нээлтээ хийж, хажуугаар нь С.Баярцогтын Швейцарын банк дахь хадгаламж нь илэрч, бас болоогүй Монголыг БНХАУ-ын хэмээн дэлхийд тунхаглаж, түүнийхээ залруулгыг хийх гэж үйл тамаа үзэж байх энэ үед Н.Энхбаярын асуудал дутахгүй намчирч байна. Харин сэтгүүлч миний бие үнэхээр эмч мэргэжилтнүүд ажлаа хийхэд хүндрэлтэй, өвчтөнүүд айдас дунд байгаа эсэхийг мэдэхээр Клиникийн нэгдсэн II эмнэлэг рүү зорьсон юм.

    Намайг очиход нам жим, эмнэлгийн ажилч хэвийн үргэлжилж байсан юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар асуухад хүн болгон цэрвэж, “дуугүй байсан нь дээр байх аа. Ажилтайгаа л байвал...” гэсэн үгийг хэлж байсан юм. Харин зарим хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн юм.

Клиникийн нэгд¬сэн II эмнэлгийн сувилагч Б:

-МАХН-ын дарга Н.Энхбаяр танайд хэвтэн эмчлүүлээд  сар гаруйн хугацаа өнгөрчээ.  Ямар нэгэн асуудал гарав уу?

-Анх ажил төрөл явуулахад маш хэцүү байсан. Энд тэндгүй хамгаалалтын албаныхан хөлхөлдөж, хэвлэлийнхэн байнга ирээд, айдас дунд л ажлаа хийж байлаа. Одоо ч тэр үетэй харьцуулахад арай тайван болоод байна.

-Танай байгууллагын эмч, мэргэжилтнүүд айдас дунд ажлаа хийж байна гэж нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Энэ тэгэхээр үнэний ортой байжээ?


-Үнэн байлгүй яахав. Бид чинь чанга ч ярьж болдоггүй, эгц харахад хэцүү  байсан. Энд тэндээс хамгаалалтынхан хараад бусад өвчтөнд эмчилгээ хийхэд тун хүндрэлтэй байсан. Угтаа бол энэ чинь дарга нарын эмчлүүлдэг эмнэлэг байсан шүү дээ. Гэтэл хоригдлуудын эмнэлэг болчихлоо.

Өвчтөн Х:

-Сайд нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хэр удаж байна вэ?

-Арав хонох гэж байна.

-Таны эмчлүүлж байгаа эмнэлгийн нэг тасгийг хоригдлуудыг эмчлэх тасаг болгон өөрчилсөн. Одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хоригдол эмчлүүлж байгаа. Энэ талаар мэдсэн үү?

-Эмнэлэгт эмчлүүлэхээс өмнө мэдэж байсан. Энд ирээд эмчлүүлж эхлэхэд ч гэсэн эмнэлгийн уур амьсгал нэг л өөр байсан. Өмнө нь би энэ эмнэлэгт гурван ч удаа хэвтэж байлаа. Гэтэл одоо эмч, сувилагч нарын эмчилгээ хийж байгаа нь ч гэсэн огт өөр болсон байна.

-Зарим өвчтөн эмчлүүлэхэд хүндрэлтэй байна гэж гомдол гаргаж байсан гэсэн. Энэ талаар?

-Тийм зүйл байгаа нь байгаа. Угтаа бол бид эмчилгээ хийлгэх гэж ирсэн болохоос биш айдас түгшүүрт нэрдвэгдэх гэж ирээгүй. Сайд нарын эмнэлэг гэхээсээ илүү шорон шиг болчихож. Бид сэтгэл санааны хувьд тайван амгалан байх ёстой. Гэтэл их дарамттай байна.

    Байдал ийм л байлаа. Эмчлүүлэх биш сэтгэл санааны гүн хямралд орчихоод сууж байгаа өвчтөн бухимдлаа илэрхийлж байна. Нийт ард түмний төлөө үйлчлэх ёстой Эрүүл мэнд яам, Хууль зүйн яам ийнхүү нэг хүний нөлөөн дор ажиллаж байгаад сэтгүүлч миний бие харамсаж байна.

    Шинэчлэлийн Засгийн газар нөгөө л байнга ярьдаг Ардчилсан нийгмийн үнэн царай ийм байхад Төрийн ордонд тухлан тэд иймэрхүү анзаарч анхааралдаа авах хэрэгтэй байх аа. Иргэний дуу хоолой үнэ цэнэгүй болсон өнөөгийн энэ нийгмийг ардчилсан нийгэм гэж хэлэхэд тун өрөвдөлтэй байна...
Б.Даваа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • ***** (180.235.182.183)
    oi gutmaar yum ed muu sain avilgachad idej uuhaa bagasgaad ard tumniihee eruul mendiin toloo jaahan ch gesen yum hiisen bol 20 hon nastai ohin 20hon honogiin dotor onosh todorhoilogdohgui bsaar horvoog orhihgui l bsan.aimgiin emnelegt aparat heregsel dutuugaas bolloo oodgui muu abilgaliin zagalmailsan etsgiin toloo ajillaad bhaar ene UDVAL ARD TUMNIIHEE TOLOO JAAHAN CH GESEN YUM HIIHGUIM BHDAA
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • baagaa (122.201.18.199)
    neleen heten hun heg huniig zotoj baibal mongol kino gej...
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (180.235.182.183)
    MAHNaas ih hurald suusan nohduud ard tumii bish gantshan Enhbayariin toloo l ajillaad bgaa n haragdaad bnaa
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • doogooo (202.179.10.78)
    huue shal tenegiin ene uwchtun geed bgaa nuhur chin chinii songolt l biz dee uur emnelegt ochood emchuulj bolno shuu dee zaawal 2-r emneleg bhdaa yahaw dee hudlaa shoy hiichih yumaa olon l emnleg l bna ene shal hudlaa yaritslag bolson gj uzej bna tiiml ih daramtand bga yum bol uur emnelegtee hewteed emchuul gj helmeer bna Gangaa gedeg hun chi zuw helxen bna demjij bna shuu
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Гангаа (182.160.7.148)
    Бие нь их муудсан нь үнэн л бол эмчлүүлэх эрх нь хэнд ч байгаа. Энэ асуудлыг үе үе бичиж хоолоо олж иддэг "горьдлого компаний " Даваа мэтийн хэдэн долдой "сэтгүүлчид" хэсэг зуур өөр чухал юмны талаар бичицгээвэл зүгээр дээ.
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Энхбаяр ийм гэмтэй (122.201.18.20)
    Авилгалч болгоны барина гэвэл МАН,МАХН-д хүн үлдэхгүй нь маш тодорхой. Шуудай төмсөнд нэг ялзарсан төмс хийхэд бүгд ялзардаг. Энэ бүх хүмүүсийг буруутгах хэцүү. Тэр Энхбаяр энэ намын сайхан залуусыг бүрэн эвдэж хаясан. Ялгаагүй бидний ах дүүс. Намын хандив гадгаар гаалийн Баатар, Барсболд нарыг төрүүлсэн. Тэд эхлээд хандив нэрээр цуглуулж дараа нь урамшиж улмаар цайрч өөрсдөө хусч өгсөн. Ингээд хотын М.Энхболд, Цэлмэг, Бадамжунай гээд түймэр ассан, лиценз Жаргалсайханаас эхэлж Хэрлэн хандив цуглуах гээд бүр баларсан, Батхуяг харинч гайгүй, Улаан, Буд, Чулуунбат,Тэрбишдагва, Насанжаргал, Жигжид нар насныхаа мөнгийг хийсэн. Дараа нь Сү.Батболд, Хүрэлбаатар, С.Баяр, Хүрэлсүх нар гаарч монголын татвар төлөгчийн халуун цусыг сорсон. Хурандаа генералууд алдаан дээр нь найрлаж эхэлсэн. АН-хан өөрийн эрхгүй амьдрахын тулд авилгачдын субъект болж хувь өгч ажил авч эхэлсэн. Ингэж монголын нийгэм сүйрсэн. Үүнийг таслан зогсоох гэсэн бурханы томилолтыг Элбэгээ, Тэмүүжин, Алтанхуяг, Бат-Үүл, Баабар нар авсан. Олон түмний дэмжлэг авсаар хүрээ тэлсээр байна. Авилгачдад гишгэх газар олдохгүй бухимдан профессорууд нь УИХ-ыг хаяж үнэхээр том онигоонд орлоо. Ялзарсан төмсөнд үүсдэг үсэрхийлдэг ялзмаг бактер бичил амьтан болох Баянсэлэнгэ ,Баасанхүү, Логийн Хог нар гарч байгаа нь олны нүдэнд бузараар төсөөлөгдлөө.
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (182.160.45.15)
    сонгууль дөхөөгүй бол энэ энхбаяр шорондоо тарчилж үхэх байсан даа. сонгууль дуустал ямар ч байсан амьд байлга гэж тушаасан гэнэ лээ. хөөрхий яах гэж улс төрдөө эргэж ирсэн юм. очирбат багабанди нар шиг газар шороогоо зараад хэвтэж байхгүй. ? хохь чинь энхбаяр аа?
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (194.24.138.248)
    Gants bayrtsogt bush blgui dee tuhain ueiin zasagiin gazariin gishuud , eronhiilogch geed l bugd mongo avch bj iim teneg hun ch zovshoorohgui gereeg batalna bizdee hoo
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Ìîíãîë óëñûí èðãýí (182.160.3.213)
    Ýíõáàÿð ãóàé òà õóðäàí ýäãýýðýé, òàíä àìæèëò õ¿ñüå \_O_/
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    ЭНЭ БОЛ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ МАХН-ЫНХАН БАРИЦААЛСАН АЖИЛ... УДВАЛ ГЭХ АВГАЙН ХИЙЖ БУЙ АЖИЛ ГЭДГИЙГ МОНГОЛ ДАЯАРАА МЭДНЭЭ... ЁР НЬ ЭНХБАЯР ГЭЖ ХЭН ЮМ БЭ??? ОДОО БОЛ АРД ТҮМНИЙ Л НЭГ ШҮҮ ДЭЭ. ТӨРИЙН 3-Н ӨНДӨРЛӨГИЙН АЛБЫГ ХАШИХДАА ЭДЭЛЖ БАЙСАН ЯМБАА Л САНАГАЛЗСАН ХЭРЭГ. ОДОО МАРТАЯ... ЯЛТАН БАЙХДАА Ч АРД ТҮМНЭЭ АЙЛГАСАН, МОНГОЛ УЛСЫНХАА НЭР ХҮНДИЙГ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМТАРЧ ГУТААСАН... НЭГ Л ИХ ЦЭВЭРХЭН ХҮН. БҮХ ЛУЙВАРДСАН ЗҮЙЛЭЭ ХАМААТАН САДАНДАА ШИЛЖҮҮЛЧИХСЭН БУЮУ ТЭДНИЙХЭЭ НЭР ДЭЭР АВЧИХСАН БАЙГАА ЮМ ДАА...ЭНЭ ШАВАР АРСЛАН ЦАРАЙТГҮЙ, ГУНШИГНАСАН ДУУГ СОНСОХГҮЙ БАЙХЫГ АРД ТҮМЭН ХҮСЭХ БОЛЖ... ЭНХБАЯР ХИЛСЭЭР ЯЛТАН БОЛООГҮЙГ ДЭЭД ТЭНГЭР МЭДНЭ...ЦОГ, БЭЛЭНСЭЛЭНГЭ ГЭХ ТЭНЭГҮҮД УУЛ НЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨ Л АЖИЛЛАХ ЁСТОЙ... ТЭГВЭЛ ГАНЦХАН ЭНХБАЯРЫН ТӨЛӨӨ Л ИХ ХУРАЛД ОРЖ...
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (122.201.18.57)
    za ene odoo zailaasai muuhai tsaraig ni harmaargyi bna
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (122.201.18.203)
    Mongoliin tuluu yum hiisenl hundee. Myanguujin elbegee gej saihan shugel hunuu musguil amitandaa. Uuruu dahin songogdohiin tuld yuch hiihees butsahgui amitan.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (203.194.115.120)
    ЭНХБАЯР МОНГОЛД ЯМАР ГЭМ ХИЙСЭН ЮМ БЭ? ЯМАР АВИЛГАЛ АВСАН ЮМ БЭ? ЯМАР ОРД ГАЗАР ЭЗЭМШДЭГ ВЭ? ХЭНД ЛИЦЕНЗ ЗАРСАН БЭ? ЯМАР ХӨРӨНГӨ ИДЭЖ УЛСАД ЯМАР ХОХИРОЛ УЧРУУЛСАН БЭ? .... ГЭХ МЭТЭЭР БОДОХООР ЮУ Ч БАЙХГҮЙ БАЙДАГ. ХАРИН Ч МОНГОЛЫГ ӨРНӨӨС ГАРГАЖ, МАН АН НАМУУДЫН ОЛИГАРХУУДЫГ ШҮҮМЖИЛЖ, 2 ТОЛГОЙН ОРДНЫ АСУУДЛЫГ ЯРЬЖ НЭГ ЁСОНДОО БИДНИЙ Л ТӨЛӨӨ ЯРИСАН НЬ ҮНЭН. ГЭТЭЛ ТАРХИГҮЙ МАЛУУД БУСДЫН ПРОПАГАНДААГААР ТҮҮНИЙГ ҮЗЭН ЯДААД ЭРГҮҮТЭЖ МУНХАГЛАЦГААХ ЮМ. ХАРИН Ч ОЛОН ЖИЛ ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШЧИХААД ҮНЭХЭЭР СОЦИАЛИСТ СОВЕСТЬТОЙГОО ЯВЖ БАЙСАНД НЬ БАЯРЛААД БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРЖ БАЙНА. ТӨЛӨВ ЗӨӨЛӨН ХҮНИЙГ УРЖ ТАСЧИН ТАМЛАЖ ЗҮХЭЖ БАЙГАА МУНХАГУУДАД ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. ЭНХБАЯРЫГ ӨРӨВДӨЖ БАС ХАЙРЛАЖ БАЙНА. АН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР ГАДНЫХНААС АВИЛГАЛ АВСАН НЬ ИЛТ БОЛСОН БАЯРЦОГТЫГ ЯАХЫГ ХАРЪЯ. БАЯРЦОГТ ЁСТОЙ ХАРИЙН ХҮНИЙ ХҮРЭН БӨӨР ГАРГАЖ АВИЛГАЛ АВСАН НЬ ХААШАА Ч МЭЛЗЭХЭЭРГҮЙ ҮНЭН. МИАТ МӨНГӨ УГААЖ БАЯРЦОГТ ХЭРЭГ УГААХ ВИЙ ДЭЭ?
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • Хулан (202.179.11.62)
    Энэ Энхбаярын унасан морь нь сөхрөөд босоод ирсэн биш бүүр тэр дороо үхчихсэн шүү дээ. Ёстой муу ёртой. Цагаан уулын тахилга их муу болж, Завханы ард түмэн их зэвүүцэж байж билээ. Түүнийг эмнэлэгээс нь гаргаад хорих руу нь ачаачээ. Тэмүжин Элбэгдоржийн манкурт боол бол Энхбаярын манкуртууд мөн ч олон байна даа. Удвал, Баянсэлэнгэ, Баасанхүү, Тулга, Цог гээд хөврөнө дөө. Энхбаярын бие ер нь яг яасан юм өэ? Ямбалж хэвтчихээд.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (202.179.10.62)
    2-Р ЭМНЭЛЭГЙИН СУВИЛАГЧ ҮНЭХЭЭР ИЙМ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХУУЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭДГИЙГ САНУУЛАЯ. ТА ХЭНЧ БАЙСАН ХУУЛЬЗҮЙН САЙД ХЭНЧ БАЙСАН ТА ЗӨВХӨН ХУУЛИЙГ САХИН БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ.ЭНХБАЯР ХИЛСЭЭР ЯЛТАН БОЛСОН Ч ТӨРИЙН ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ХУУЛИЙН ДАГУУ ТӨР ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ОНЦЛОН ХАМГААЛАХ ЁСТОЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭНХБАЯРЫГ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС НЬ БУУЛГААГҮЙ.УГ 2-Р ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ Ч ЭНХБАЯРЫГ БУСАД ТӨРИЙН ДАРГА НАРААС ИЛҮҮ ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ АСРАН ХАМГААЛАХ ЁСТОЙ. УЧИР НЬ ХУУЛИНД ТЭГЭЖ ЗААСАН ЮМ. ТЭМҮҮЖИН ЯАХАВ ЭЛБЭГДОРЖЫН МАНКУРТ БООЛ БОЛЖ ХУУЛИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭН БОЛОВСРОЛГҮЙ АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛЖ БАЙНА. УГ СУВИЛАГЧ ХУУЛИА МЭДДЭГ БОЛ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ХУУЛИЙН ДАГУУ ЭНХБАЯРЫГ ЭРҮҮЛ МЭНЛДИЙГ ХАМГААЛУУЛАХ БОЛОМЖ ОЛГООГҮЙ. ИЙМ БАЙДАЛД ХҮЧЭЭР ХҮРГЭСЭН ТЭМҮҮЖИНГ ШҮҮМЖЛЭХ ЁСТОЙ Л ДОО.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (182.160.8.105)
    энхбаяр урт шар дээлт юм бол моринд мордож чаддаггүй уртадсан дээлт гэвэл хэн бэ?
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
    • *****
      бас л танай энхбаяр шдээ. яагаав мордсон морь нь сөхрөөд уначихдаг?
      2013 оны 04 сарын 06
  • hi (222.121.80.115)
    Yal edlene gej yambalchih yum aa, odoo udahgui Jeju arald uldsen heden saraa ongorooj emchiluulne gej bgaa gee biz dee.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ganaa (222.121.80.115)
    MAHN - Mongoliin Avilgachdiig Hamgaalah Nam.Dargaa emnelegt hevtuulj neg sanaa n amarsan bololtoi, avilgachid hovordood hamiinhan n oor hamgaalah hun oldohgui hetsuu bgaa bailgui
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • ***** (122.201.18.174)
    yakhve dee bayartsogtyn facktyg zailuulj baigaa sanaa ni ene
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • zzzzz (122.201.18.202)
    za ene hun ch yakh ve tsaana chini Bayartsogt gej mundag tagnuulch ilchlegdeed bna
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • гфи (122.201.18.46)
    Жаргачхиимаа сдак чинь
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • zaya (202.21.106.183)
    tegeed ch said nariin 2 gej nerlehee ali deer 20 jiliin omnoos bolison shuu dee. hench haana ch hevtej boldog bolson. ene setguulch gej yamarch medeelel, medleg baihgui gar hodoonii haltar bhoo. hot yaaj medehevdee zailuul
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • zaya (202.21.106.183)
    mongolchuudaa yadarsan ued ni huniig tavlah muuhai shuu dee. hun chanartai baitsgaa, magadgui enhbayr tanai aav esvel ah duu chini bsan bol yaaj omoorch guij bgaa bol. yumiig olon talaas ni harj bai naizuudaa
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • HEHE (203.241.247.43)
    ENKHBAYARIIG NOHOICH TOOJ NOOLOHGYI
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.22.21)
    нэг ийм юм илт анзаарагдаад байсан даа.та нар санаж байгаа бол.энхбаяр үхэх дээрээ хүрлээ гэж.түүнийг нь ман ынхан илт давуу турхич сайд нарын 2 т очихгүй бол нүд аничихгээд гэсэн,түүндээр түүний гэргийгээс нь чин сэтгэлийн хайр халамж зарлаж байсан удвал хадагтайн дайчин тэмцлийн үр...
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • unshigch (182.160.51.155)
    Tur ihiig hiisen huniig martah josgui.Jiriin bid hundetgej baih bolnoo.
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • unshigch (182.160.51.155)
    Heregt durtai hun ingej murduj mushgij neg sedviig bichih hereggui de!!!! said narin gedeg ner alga bolood 20 jil bolson doo.Tend emchluulegsed,ajillagsad uursdiin uvchnuu ilaarshiig bodoj,ajillaj baigaa emnelgiin ajiltnuud uvchtunuu emnehiig l bodno shuu dee!!!Utgagui jum bichij hunii tolgoig ugaah hereggui.Odoo ard bid chini sain muu saihan muuhaig meddeg jalgaj chaddag bolson shuu!!!
    2013 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 8 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 36 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК