Дуучин С.Жавхлан Монгол туургатнаараа монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготойгоор “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлж байгаа.

Дуучин С.Жавхлан Монгол туургатнаараа монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготойгоор “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийнхөө хүрээнд тэрбээр гэр бүлийн хамт Халимаг улсад айлчиллаа. Тэрээр ирэх сарын сүүлээр тус улсад “Гал бадраах ёслол” хийхээр болжээ. Тиймээс тоглолтоо хэрхэн зохион байгуулах талаар албаны хүмүүстэй нь уулзахыг зорьсон юм байна. С.Жавхлан тус улсын албаны хүмүүсээс тоглолт зохион байгуулах зөвшөөрөл аваад, эх орондоо эргэн ирж, 100 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтын багаа аваад буцах ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)