зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дарга Э.Бат-Үүл 2013-2016 онд дараах ажлыг хийнэ

2013-4-09
0
ЖИРГЭХ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

НЭГ. АГААР ЦЭВЭР УЛААНБААТАР

1.1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

1.1.1 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд, хиймэл нуур, цөөрөм, усан оргилууруудыг байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ.

1.1.2 Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  

1.1.3 Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан түлш болон утаа шүүгчээр хангана.

1.1.4 Нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж, стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

1.1.5 Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх эсхүл хатуу хучилттай болгох журам гаргаж мөрдүүлнэ.  

1.1.6 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хэрэглээнд нэвтрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно. 

1.1.7 Усан халаалтын болон технологийн зориулалт бүхий зуухнуудад бүртгэл хяналтын тогтолцоо нэвтрүүлж, технологийн шинэчлэл хийнэ.

1.1.8  Ахуйн хэрэглээнд шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалалтай бууруулах, улмаар бүрэн хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 

1.1.9  Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны загвар, стандартыг шинэчлэн батлуулж  мөрдүүлэх  арга хэмжээг авч, амины орон сууцны барилга барих орчин үеийн технологийг нэвтрүүлнэ.

1.2 Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр: 

1.2.1 Хотын нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг тусгай зориулалтын техник, хэрэгслээр хийж гүйцэтгэнэ.

1.2.2 Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна. 

1.2.3 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх шат дараалсан арга хэмжээг авна. 

1.2.4 Улаанбаатар хотын аюултай хог хаягдлыг цуглуулан устгах менежментийн шинэ тогтолцоог бий болгоно.  

1.2.5 Зуслангийн болон шинэ суурьшлын бүсүүдэд хөрсийг бохирдлоос хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж, бие даасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц бий болгох ажлыг эхлүүлнэ.

1.3 Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

1.3.1 "Улаанбаатар хотын цэцэрлэгжилтийн мастер төлөвлөгөө"-г батлуулж хэрэгжүүлнэ.

1.3.2 Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачлагад тулгуурлан бий болгон хөгжүүлнэ.

1.3.3 Эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр байгуулж, арчлан хамгаалж буй аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгоно. 

1.3.4 Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж хотын ногоон бүсийг 20 хувь хүртэл нэмэгдүүлэн "Хотын эко цагдаа" ажиллуулна.

1.3.5 Хотын ногоон бүсэд иргэдийн чөлөөт амралт, зугаалгын бүс, ахмадын амралт, сувиллын газар, хүүхдийн зуслангуудыг нэмж байгуулна.

1.3.6 Нийслэлийн зуслангийн бүсийн байгаль орчныг хамгаалах, энэ бүсэд дахин төлөвлөлт хийх замаар ая тухтай, цэвэр агаар бүхий ногоон суурьшлын бүс болгон  хөгжүүлнэ. 

1.4 Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

1.4.1 Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна.

1.4.2 Хот орчмын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг хязгаарлаж, байгалийн нөхөн сэргээлт хийнэ.

1.4.3 Хотын төв цэвэрлэх байгууламжийг технологийн шинэчлэл хийж өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хотын алслагдсан хэсэг, дагуул хот, тосгодод бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг байгуулна.

1.4.4 Ахуйн ба үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

ХОЁР. АМИНЫ СУУЦТАЙ УЛААНБААТАР

2.1. Хот төлөвлөлт, газрын харилцааг нээлттэй, ил тод болгох  чиглэлээр: 

2.1.1 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчлан батлуулж, үе шаттай хэрэгжүүлнэ.

2.1.2 Иргэдийн оролцоотойгоор газар зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, барилга, обьект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг заавал авдаг журамд шилжинэ.

2.1.3 Нийслэлд газрын харилцааны шинэчлэлт хийж, нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэн өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлнэ. 

2.2. Гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр: 

2.2.1 Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороод тус бүрээр бүсчлэн боловсруулж 6 жилийн дотор хэрэгжүүлнэ.

2.2.2 Гэр хорооллын иргэдийн инженерийн нэгдсэн болон хэсэгчилсэн хангамжтай болох чиглэлээр хэрэгжүүлсэн санал санаачлага, үйл ажиллагааг дэмжин, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2.2.3 Хотын зүүн хэсэг УС-15, баруун хэсэг Баянхошуу, хойд хэсэг Таван буудал орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барина.

2.2.4 Шархад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7 буудал орчмын дахин төлөвлөлт хийгдсэн гэр хорооллын бохир усны гол шугамыг барина.

2.3. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

2.3.1 Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг тодотгож нийтийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

2.3.2 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг концессын гэрээгээр хийж гүйцэтгэнэ.

2.3.3  Хүн амын 58 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар, 20 хувийг бие даасан эх үүсвэрээр, үлдэх хэсгийг стандартад нийцсэн халаалтын шинэ технологи бүхий тохилог орон сууцаар хангана.

2.3.4 Иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх "Орон сууцны дэд хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлнэ. 

2.4. Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

2.4.1 Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор тавдугаар цахилгаан станцыг барьж эхэлнэ. 

2.4.2 Дулаан, ус хангамж, ариутгах татуургын гол шугамуудыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх, шинээр баригдах хотхон, хорооллын шугам сүлжээг хонгилын системд нэвтрүүлэх замаар инженерийн дэд бүтцийн ашиглалт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. 

2.4.3 Усны нөөцийн хайгуул судалгааг нарийвчлан хийж, ашиглах боломжит нөөцийг баталгаажуулан, хэмнэлттэй хэрэглээний шинэ тогтолцоог нэвтрүүлнэ. 

2.4.4 Цахилгаан эрчим хүчний хангамжийн тоног төхөөрөмж, хүчин чадлыг сайжруулж, "Их тойруу" цахилгаан дамжуулах цагираг сүлжээг ашиглалтанд оруулж, айл өрхийн дулааны зарим хэрэглээг цахилгаанаар хангах нөхцөл бүрдүүлнэ. 

2.4.5 Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын хүрээнд эрчим хүч, цэвэр, бохир усны болон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх буюу шинээр барьж байгуулна. 

2.5. Дагуул хот, суурингууд, алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх чиглэлээр: 

2.5.1 Улаанбаатар хотын дагуул хот, тосгон, суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээс хангагдсан, тохилог амины орон сууцны хотхон, хороолол болгох чиглэлээр хөгжүүлнэ. 

2.5.2 Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвд нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангана. 

2.5.3 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Багануур, Багахангай, Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

ГУРАВ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ УЛААНБААТАР

3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

3.1.1 Нийслэл, дүүргүүдийн хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, зөвлөгөө өгөх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ. 

3.1.2. Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган ажил, мэргэжилгүй 50000-аас доошгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана.

3.1.3. "УБ агро парк"-ийн 100 га талбайг нийслэлийн ажилгүй иргэдэд хуваарилан, туслах аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

3.1.4. Ахмад насны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлнэ. 

3.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төвийг дүүрэг бүрт байгуулна.

3.2. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр:

3.2.1. Зээлийн барьцаа, баталгааны механизмыг хөнгөвчилж, батлан даалтын хуулийг хэрэгжүүлэн нийслэлийн ЖДҮ-ийн төвийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. 

3.2.2. Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон төсөл хөтөлбөр боловсруулах зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ. 

3.3. Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

3.3.1 Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн, түүний дотор бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ.

3.3.2. Албан байгууллагуудын дэргэд болон гэр цэцэрлэг байгуулахыг дэмжинэ. 

3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр: 

3.4.1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлнэ.

3.4.2. Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, "Монгол наадам" үндэсний спорт цогцолборыг Хүй долоон худагт, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлуудыг эхлүүлнэ.

3.5. Багануур дүүргийг хөгжүүлэх чиглэлээр: 

3.5.1. Их сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан, зарим их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийн тодорхой хэсгийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.

3.5.2 "Багануур" үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

3.6. Багахангай дүүргийг хөгжүүлэх чиглэлээр: 

3.6.1. Багахангайд төрөл бүрийн агуулах, химийн болон тэсрэх аюултай ачааг ачиж буулгах терминаль байгуулах асуудлыг шийдвэрлүүлж, бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

3.6.2. Багахангайн махны үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, Улаанбаатар хотын махны нөөцийн санг бий болгоно. 

3.6.3 Багахангайд "ЖДҮ-ийн парк"-ийн ТЭЗҮ-ийн дагуу дэд бүтцийг барьж байгуулна. 

3.7.  Налайх дүүргийг хөгжүүлэх чиглэлээр: 

3.7.1 Орон нутгийн нүүрс, барилгын материалын түүхий эдийн нөөцийг түшиглэн бүх төрлийн барилгын материал, утаагүй түлшний үйлдвэрүүдийг цогцолбороор байгуулна. 

3.7.2 Дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, ложистикийн төв болгон хөгжүүлнэ.

3.8. Эрчимжсэн МАА-н бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх: 

3.8.1. Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангана. 

3.8.2. Нийслэлийн Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ. 

3.8.3. Нийслэлийн иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангана.

3.9. Мэдээллийн технологийн тэгш хүртээмжийг хөгжүүлэх чиглэлээр: 

3.9.1. Хотын гэр хорооллыг интернэтжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 

3.9.2. Гэр хорооллын өрхүүдийг олон сувгийн телевиз үзэх боломжоор хангах тоон системд шилжүүлэхэд шаардагдах дэд бүтцийг бүрэн шийдвэрлэнэ. 

3.10.  Нийслэлийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр:

3.10.1 Нийслэл хотын албан татварын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, хууль санаачлах эрх бүхий этгээдэд өргөн барина. 

3.10.2 Нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор "Орон нутгийн хөгжлийг дэмжих" санг байгуулж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж, зарцуулна.

3.10.3 "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай" хуулинд заагдсан хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар шинэчлэн тогтоож мөрдүүлнэ. 

3.10.4 Нийслэлийн зээлжих зэрэглэлийг олон улсын түвшинд тогтоолгоно. Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ.

3.10.5 Нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин бүтээн байгуулалт, хот тохижилтод чиглүүлэн хотын өмчийг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно.

3.10.6 Иргэдэд зайлшгүй үйлчилгээ үзүүлэхээс бусад салбарын алдагдалтай ажиллаж буй нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны менежментийг сайжруулан ашигтай ажиллуулна.

3.10.7 Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.

3.10.8 Эдийн засгийн чадамжтай өмчийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн өмчит зарим үйлдвэрийн газруудыг компанийн хэлбэрт шилжүүлж, Компанийн тухай шинэчилсэн хуулийн дагуу "Компанийн засаглалын кодекс"-ыг боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.

ДӨРӨВ.  АЮУЛГҮЙ, АМГАЛАН УЛААНБААТАР

4.1. Хотын аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах чиглэлээр:

4.1.1 Архи, тамхи үйлдвэрлэх, худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж, хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ. 

4.1.2 Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно. 

4.1.3 Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан "хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ.

4.1.4 Хэв журам сахиулах, гэмт хэрэг ба захиргааны зөрчилтэй тэмцэх ажлыг хотын удирдлага шууд хариуцна.

4.1.5 Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.

4.1.6 Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нийслэлийн цагдаагийн байгууллагыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.

4.1.7 Гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын туршлага, шинэ технологи, арга барилыг нэвтрүүлнэ.

4.2. Иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог  орчин бүрдүүлэх чиглэлээр:

4.2.1 Улаанбаатар хотод баригдах барилга угсралтын ажлын техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдүүлж, хяналтын тогтолцоог шинэчлэх замаар иргэдийн аюулгүй байдлыг хангана.

4.2.2 Барилга байгууламж, гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын ба иргэдийн амралтын талбай, ногоон байгууламжтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ. 

4.2.3 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгоно.

4.2.4 Сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.

4.2.5 Явган зорчигчийн гүүрэн болон нүхэн гарцуудыг барьж байгуулна. 

4.2.6 Дүүргүүдэд явган зорчигчийн гудамжийг бий болгож, тохижуулна. 

4.2.7 Тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газрууд байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ.

4.2.8 Аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтыг сайжруулах, болзошгүй үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлнэ.

4.2.9 Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг шинэчилснээр түргэн тусламжийн 103 үйлчилгээг дүүрэг бүрт байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангана. 

4.2.10 Нийслэлийн дүүргүүдэд усан сан бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага, хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

4.2.11 Хотын төвийн хуучин хэсгүүдийг дахин хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ. 

4.2.12 Нийслэлд оношлогооны төв болон Хүүхдийн эмнэлэг байгуулна. 

4.2.13 Иргэдийг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ. 

4.3.   Авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх  чиглэлээр:

4.3.1 Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгоно. 

4.3.2 "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон түвшний огтлолцлыг 6 уулзварт барьж авто замын сүлжээг хөгжүүлнэ. 

4.3.3 Улаанбаатар хотод шинээр 212 км авто зам барьж, 350 км авто замыг шинэчилнэ.

4.3.4 "Шинэ Улаанбаатар" төслийн хүрээнд шинээр баригдах 17 хорооллын гол замуудыг барьж байгуулна.

4.3.5 Гэр хорооллын доторх авто замын сүлжээг сайжруулж хатуу хучилттай авто зам барина.

4.3.6. Замын байгууламж, нүхэн гарц, газар доорх болон олон давхар авто зогсоолуудыг жил бүр төлөвлөн барьж байгуулна.

4.3.7. Нийслэлд метро байгуулах асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээвэрт шинэ төрлийн хэрэгслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, автобус, таксины парк шинэчлэлтийг хийнэ.

4.3.8 Нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлнэ. 

4.3.9. Хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тээврийн үйлчилгээний зогсоолын үйлчлэх хүрээг стандартын хэмжээнд тогтоон, мөрдүүлж, хэрэгжүүлнэ. 

4.3.10. Хотын алслагдсан суурьшлын цэгүүдэд үзүүлж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

4.4. Гамшгаас хамгаалах чиглэлээр:

4.4.1. Иргэдийг байгалийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх,  хамгаалах зорилгоор гамшгийн үед байрлах, хоргодох цэгүүдийг тогтоож, онцгой байдлын алба саадгүй хүрч ажиллах орчинг бий болгоно.

4.4.2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх орон нутгийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

4.4.3 Төвөөс алслагдсан бүсийн иргэдэд үйлчлэх Аврах, гал унтраах анги байгуулна. 

4.4.4 Үерийн ус зайлуулах далан суваг, тогтолцоог сайжруулж, нэмж байгуулна.

ТАВ.  АВЛИГАГҮЙ УЛААНБААТАР

5.1 Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөнө. 

5.2. Нийслэлийн Иргэний танхимыг шинээр байгуулан ажиллуулна.

5.3. Авлигын эсрэг нийслэлийн Олон нийтийн зөвлөл байгуулна. 

5.4 Хотын үйл ажиллагааг ил тод байлган, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгохын зэрэгцээ хотын тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд олон нийтийн санал асуулга явуулж, тэдний саналд үндэслэн шийдвэр гаргадаг болно. 

5.5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

5.6. Хотын стандартыг тогтоож, тусгай зөвшөөрлийн агуулгыг шинэчлэн, олгох зарчмыг нь хөнгөвчилнө.

5.7. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөтгөж, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ. 

5.8. Дагуул хот тосгодыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, Улаанбаатар хотыг засаг захиргааны хувьд нэгдмэл, бие даасан хот, тосгодын нэгдэл болгоно. 

5.9. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, олон нийтэд ил тод мэдээлэн, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг болно.  

5.10 Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгжийг тусгайлсан бүсэд байгуулна.

5.11 Барилга байгууламж барих зөвшөөрөл цуглуулах ажлыг төр хийдэг болно.

5.12 Газрын харилцаатай холбоотой асуудлыг Нийслэлийн  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нээлттэй болгох талаар хууль эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээг авч, газартай холбоотой бүх мэдээллийг нээлттэй, ил тод болгоно.

5.13 Тендерийн будлиан, авилга, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулна.

5.14 Газрын бирж байгуулах асуудлыг холбогдох төрийн төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. 

5.15 Нийслэлийн төр захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авилгад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ээ хөөрхий (202.131.233.187)
    Энэнд нь тэгээд Монголчууд итгээд байдаг нь мангар. Жилийн жилд аль ч намын аль ч дарга ийм юм гаргаж л байдаг, хийдэггүй л биз дээ.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.234.131)
    Бүгдийг хийвэл Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөр сонгоно. Таныг дэмжиж байна.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (182.160.54.129)
    хийсэн байгаасай даа 2016 он гэхэд Ам ажил 2 нь зөрчихгүй л бол
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    21 мин
  • ӨНӨӨДӨР: “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн маркийн нээлт болно
    26 мин
  • Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг VII сард ашиглалтад оруулна
    29 мин
  • Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно
    38 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
    58 мин
  • Зарим сургуулиуд 2025-2026 оны хичээлийн жилээс​​​​​​​ "Төрөлжсөн ахлах сургууль"-ийн бүтцээр ажиллаж эхэлнэ
    12 цаг 6 мин
  • Улаанбаатар марафоны бүртгэл маргааш дуусна
    16 цаг 41 мин
  • Хашаандаа ямар МОД таривал тохиромжтой вэ?
    17 цаг 2 мин
  • Тавдугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 7 мин
  • ОБЕГ: СХД-ийн 32 дугаар хороонд гарсан галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна
    18 цаг 39 мин
  • Ардчилсан нам үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгээ Хэнтий аймгаас эхэллээ
    19 цаг 15 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчилнэ
    19 цаг 37 мин
  • Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay-ээрээ
    19 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2292-д хүрч, 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    20 цаг 3 мин
  • Өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриаллаа
    20 цаг 56 мин
  • Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
    21 цаг 11 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "зүлэг"-ийг буцаагаад тавьж байгаа гэв
    21 цаг 35 мин
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
    21 цаг 49 мин
  • "Боловсролын өдөрлөг" арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлж, гурав хоног үргэлжилнэ
    22 цаг 6 мин
  • М.Зундуйдаваа: Албан тушаалын төлөө аль нэг намын хатавчинд очиж, "гөлөг" болж байхаар сөрөг хүчнээ олигтойхон хий, залуучууд аа
    22 цаг 22 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК