Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгээс болж олон бөхчүүд халтирч, гэмтэл бэртэл авсан агаад шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчийн зүгээс "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг тарих уу, буцаагаад хиймэл зүлэг тавих уу" гэсэн асуултыг Хотын дарга Х.Нямбаатараас асуулаа. Улмаар хотын дарга Х.Нямбаатар "Буцаагаад зүлгийг нь тавьж байгаа" гэх хариултыг өгөв.