
Уг сануулгад "УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы үеэр "Тамхины хяналтын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн билээ. Тус хуулийн 9 дүгээр зүйлд утаат тамхи татахыг хориглох газруудыг тодорхой заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1.8-д "нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн" гэж заасан байдаг. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш дээрх заалт хэрэгжихгүй байгаа тул нийт Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд хандан хуулиа хэрэгжүүлж ажиллахыг сануулж байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)