Хөнгөлөлттэй зээл олгох хугацаа дууслаа
ҮХАА-ын сайдын тушаалаар сүүний үхэр, гахай, тахиа, зөгийн аж ахуйг
өргөтгөх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд зээлийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
ҮХАА-ын сайдын тушаалаар сүүний үхэр, гахай, тахиа,
зөгийн аж ахуйг өргөтгөх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд зээлийн дэмжлэг
үзүүлэхээр болсон. Энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн тушаалаар төсөл сонгон
шалгаруулах хугацаа эхлээд байсан юм. Улмаар сонгон шалгаруулалтын бичиг,
баримт хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Сүүний үхэр, гахай,
тахиа, зөгийн аж ахуйг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжснээр өрхийн
үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн амьжиргааг дэмжихэд чухал алхам болно гэж
салбарын яамнаас үзэж байгаа юм.