ХАА-н бирж 4.6 тэрбум төгрөгийн хэлцэл хийжээ
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд
анхны туршилтын арилжаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш ажлын өдөр бүр арилжаа
хийж байгаа юм.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж
дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш
ажлын өдөр бүр арилжаа хийж байгаа юм. Өчигдрийн хувьд, нэг богц буюу 10 кг ноолуур
682. 540 төгрөгөөр худалдах биржийн ханшийг тогтоосон байна. Биржид нийт 35
захиалга ирсний 19 нь авах, 16 нь зарах захиалга байв. Эдгээр саналын дүнд
4,650,568,000 төгрөгийн 68 тонн 340 кг ноолуур худалдах, худалдан авах саналын
хэлцэл хийлээ. Ийнхүү 4.6 гаруй тэрбум төгрөгийн хэлцэл хийснээс биелэх
арилжааг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй бөгөөд ноолуур худалдах,
худалдан авах талууд ХАА-н биржийн Клийринг, төлбөр тооцооны албаар дамжуулан
дээрх хэлцлийг бодит болгох ажээ. ХАА-н биржид 32 брокер үйл ажиллагаа
явуулахаар бүртгүүлснээс өнөөдөр долоон брокерийн компани арилжаан, оролцлоо.