зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аль нь том бэ...

2013-4-11
0
ЖИРГЭХ
    Хэрэв хэн нэгэн надаас Монголын төр “том” уу, “Монгол коммент” нэвтрүүлэг “том” уу ? гэж асуувал би ямар ч эргэлзээгүй Баяраа, Билгээ хоёр Монголын төрөөс хамаагүй “том” гэж хариулна. Олон хүн надтай санал нийлнэ гэж бодож байна. Энэ тухай болон төр олон түмэнтэйгээ харилцах шинэ хэлбэр е-засаглалын тухай тухай ярих гэсэн юм…
images    Хэрэв хэн нэгэн надаас Монголын төр “том” уу, “Монгол коммент” нэвтрүүлэг “том” уу ? гэж асуувал би ямар ч эргэлзээгүй Баяраа, Билгээ хоёр Монголын төрөөс хамаагүй “том” гэж хариулна. Олон хүн надтай санал нийлнэ гэж бодож байна. Энэ тухай болон төр олон түмэнтэйгээ харилцах шинэ хэлбэр е-засаглалын тухай тухай ярих гэсэн юм…

Засгийн “ажил”

Иргэдийн өргөдөл гомдлыг цахимаар хүлээж авна, иргэд хуулийн төсөл болон протокол болон бусад мэдээллийг нетээс үзэж болох техникийн боломж аль эрт бий болсон юм. Наад зах нь үүнийг хийнэ гэж гадаадаас авч идсэн мөнгийг бол тоолохын аргагүй. Гэхдээ л хийж чаддаггүй юм. Ямар ч гэсэн нетээр өргөдөл авах хууль аль эрт гарсан боловч “монгол механизм” ажилладаггүйг би сайн мэднэ. Ухаандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн миний 2 удаагийн өргөдөл “нохойн замаар” орж, 3 жил хариу байхгүй алга болох жишээний. За энэ ч яахав…

Шинэчлэлийн Засгийн Газар 2012 оны 10 дугаар сарын 12-оос эхлэн “Иргэдээ сонсох “11-11″ төв” ажиллуулж эхлэв. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож энэ Төвийн зорилго бол “Засгийн Газрын чихийг онгойлгох явдал болно” гэдгийг онцлон дурдсан билээ.

Хуучнаар “пропускийн товчоо”-г засаж янзлаад ийм гоё болгосон юм. Гар утаснаас бол 1111 дугаарт залгана, эсвэл 141111 дугаарт мессеж илгээж болно, эсвэл 1111@gov.mn хаягаар цахим шуудан илгээж ч болно. Twitter, facebook хаягнаас ч хандаж болно. Төв өдөр бүр 8-20 цаг хүртэл ажиллана.
Ийм сайхан зүйлийг шинэчлэлийн Засгийн Газар санаачилсан юм. Хэн үүнийг муу гэх юм ?!
1111 Төв нь санал хүсэлтийг зохих яамдуудад явуулдаг ба тэр яамдууд нь бас иргэдээ “сонсох” тусгай утастай байдаг юм байна. Бид маанаг болоод мартчихаж.

Ухаандаа Эрүүл Мэндийн яамны “сонсох” Төв 1111 төвөөр дамжуулан 2012 оны 10 дугаар сараас 2012 оны 2 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд 1350 санал хүлээн авч, түүний 1300 буюу 96,3 хувьд нь хууль тогтоомж “тайлбарлаж”, харин үлдсэн 4 хувийг “шийдвэрлэх” шатандаа явж байгаа гэнэ. Хамгийн мундаг “сонсдог” яам нь Эрүүл Мэндийн яам гэнэ.
Ухаандаа ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Бат-Ирээдүй “сонсох” ажлаа ингэж дүгнэж байна: “Саяхан гэхэд л Баянхонгор аймагт эмнэлгийн ажилтны хайхрамжгүй байдлаас болж түлэгдсэн нярайн гэр бүлийнхэн хүүхдэд нь цаг алдалгүй, хурдан шуурхай арга хэмжээ авч бүрэн эдгээж, эмчилж өгсөнд талархсан сэтгэлээ ирүүлсэн байгаа”. (Х.Бат-Ялалтын news.mn сайтад 2013 оны 2 сарын 27-нд өгсөн ярилцлагаас)
Мөндөө, хүүхдийг нь шалзалж түлчихээд “цаг алдалгүй” арга хэмжээ авсанд ар гэр нь яаманд талархаж гэнэ. Ингэж “сонсохоор” чихгүй байсан нь хамаагүй дээр. Ингэж “сонсдог” төр байдаг юм уу ?!
Хамгийн “мундаг” яам нь ийм байгаа юм чинь “муунууд” нь дүлий годил л байж таараа ш дээ…

Иргэдээ “сонсох” санаачлагыг Нийслэлийнхэн уухайлан дэмжжээ. Тэнд “Улаанбаатар сонсож байна” гэсэн 1200 гэсэн утас байнга ажилладаг гэнэ. Би л маанаг болоод мэдэхгүй явсан байна. Бас http://www.ub1200.mn сайт ажилладаг байна.
Түүнчлэн лавлагаа, мэдээлэл гаргах өгөх 1234 гэсэн утас байнга ажилладаг гэнэ. Бас http://www.ub1234.mn сайтаар лавлагаа мэдээлэл өгдөг юм байна. Харин энэ 2 утас, 2 сайтыг ажиллуулахын тулд Нийслэлд 9 хүн орон тоогоор ажилладаг нь жаахан тиймхэн.

Ингээд бүх аймгуудад иргэдээ “сонсдог” болсон байна. Бодвол орон тоо байж л таараа.
Нийслэл рүү манай эхнэр хэд утастаж үзсэн юмаа. Манай эхнэр болохоор нь “сонсоогүй” байх гэж би ойлгосон…
Төв засгийн төв “сонсох” төв, Нийслэлийн “сонсох” төв, бүх яамдын “сонсох” төв, бүх аймгийн “сонсох” төвүүд нийлээд бүтэн сүлжээ болж байна. Орон тоог нь хэлээд юүхэв. Иргэдээ “сонсоход” мөнгө хайран биш ш дээ…
Төвийн, нийслэлийн, яамны, аймгийн байруудыг тохижуулахад хэчнээн мөнгө, бас хэдэн хүн орон тоогоор ажиллуулж байгааг бодвол чамгүй мөнгө гарах нь мэдээжийн хэрэг.

Хэрэв би эндүү хараагүй бол бөөрөндөө “хотын дарга Таныг сонсож байна” гэж бичсэн машин гудамжаар явж харагдсан шүү. Ингээд бүх түвшинд, бүх шатанд, бүх салбарт төр засаг биднийгээ сонсож байна…
Гэхдээ хийхгүй бол сонсоод ч яах юм билээ…

Баяраа, Билгээ хоёр

Гэтэл төр ингэж хүнд сурталтай “сонсож” байхад хоёрхон залуу хөнгөн шуурхай сонсож болж байна аа. Энэ бол “Монгол коммент”.
Монгол олон иргэний хувьд төр, засгийн сонорт дуулгаж байснаас Баяраа, Билгээ хоёрт дуулгаж байсан нь хамаагүй дээр үзэх болсон нь тодорхой байна. Яагаад гэвэл тэр хоёр хүнд сурталгүй, чих зөөлөн, ялгаварладаггүй, ямагт иргэдийн талд байдаг юм.

Одоо ТВ-9-ийн “Монгол коммент” нэвтрүүлгийг мэдэхгүй, Баяраа, Билгээ хоёрыг танихгүй хүн Монголд бараг байхгүй биз.
Бараг л Та нар муусайнуудыг Баяраа, Билгээ хоёрт хэлнэ шүү гэх нь шахаж байна ш дээ. Тэр хоёрт өгч буй өргөдөл бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгдөг өргөдлөөс нэг их дутаад байх юм байхгүй. Миний ажигласнаар тэр хоёр нэг нэвтрүүлгээр 4-5 өргөдөл “хэлэлцэж”, 20-30 асуудал “шийдвэрлэж” байна. Ийм төрийн байгууллага ганц ч байхгүй л дээ…
Ийм болохоор нь би энэ хоёрыг төрөөс “том” гэж хэлээд байгаа юм.

Төр бол яахав дээ, сонссон болоод л аргалаад л өнгөрнө. Дараа ир, хүлээ, өргөдлийг чинь ийш тийш шилжүүллээ, цохлоо гэнэ, бас өөдөөс баахан хууль ярина. Тэр хуулиар чинь би яах юм ?! Би асуудлаа шийдүүлэх гэж байхад чинь…
Баяраа, Билгээ хоёр бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь үнэн. Гэхдээ л нийгмийн бүхий л асуудлыг ил гаргаж, олны хүртээл болгож байгаагаараа манай нийгэмд үнэхээрийн буянт үйл бүтээж байна.
Тэр хоёрт ховлонгуутаа сэтгэл нь онгойдог шиг байгаа юм, манайхан. Больж муусайн хогнуудыг, “Монгол комментоор” гарч байхдаа таарсан шаарнууд…
Харсаар үзсээр байтал ард түмэн тэр их засч янзалсан, “сонсдог” газар руу чинь очихгүй “Монгол коммент” руу өргөдлөө бариад гүйгээд байгааг бүгдээрээ харж байна.
Яагаад гэвэл дүлий дүмбэ төртэйгээ ард түмэн сайн мэдэж байна, тэдний “сонсох” худлаа гэдгийг ойлгож байна, энэ хоёр залуу хэлсэн үгийг нь гуйвуулахгүй, асуудлыг гоёж чимэхгүй, байгаагаар нь гаргаж тавина гэдгийг хүмүүс ойлгож, мэдэрч байна.

Ямар ч гэсэн энэ хоёр залуу манай нийгмийн олон хүнд асуудлыг ил гарган тавьж, олон түмний санал бодлыг илэрхийлэх индэр болж чадсан гэж социологчийн хувьд үзэж байна.
Бараг бүх телевиз иргэдээ ямар нэг байдлаар сонсдог боловч “Монгол коммент” шиг ийм амьд, дотно, шууд холбоо тогтоож чадаагүй юм. Энд сэтгүүлчийн авъяас, чадвар, бодлого, шинэ сэтгэлгээ зэрэг миний мэдэхгүй “олон юм” байгаа байх…
Тэгвэл яах вэ…
Тэгвэл асуудлыг шийдэх арга бий. Засгийн Газар “Монгол коммент” нэвтрүүлэгт ирж буй саналуудыг албан ёсны гэдгийг зарлах ёстой. Мөн тэнд ирсэн өргөдлүүдийг албан ёсоор хүлээн авч, зохих шугамаар хариуг өгч байх ёстой. Ингэж баймаажин л иргэдтэйгээ амьд холбоо тогтоож болно.
Мөн энэ хоёр залууд 10 хүний цалин шууд олгох буюу тэдний ажлыг байнгын төсөл (сан ?!) болгон санхүүжүүлэх ёстой.
Яагаад гэвэл наадуул чинь зүгээр нэг “хоолны савнууд” биш. Мөн энэ хоёрын нэвтрүүлгийн анхны шүүмжлэлт үзэл санаа, нэвтрүүлгийн бодлого, ёс суртахууны үнэлэмж, хэлэх ярих зүйлд ямар нэг нөлөөлөл, шахалт хавчилт үзүүлэхгүй гэдгээ ил тод хэлэх ёстой.
“Монгол коммент” төр ард түмнийг холбох нэгэн гүүр болж чадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Яг үнэндээ бол би төр засагт хамгийн сайн “нүд чих” олох боломжийг хэлж өгч чадсан гэж бодож байна. Ингэвэл төр засаг жинхнээсээ ард түмнээ сонсож чадна…
Ингэж чадахгүй бол дүлий дүмбэ чигээрээ л үлдэнэ ш дээ. Иргэдээ сонсох сүлжээ нь хоёрхон залуугаас илүү гарч чадахгүй бол ямар юмных нь төрийн алба байдаг юм…
Харин хоёр залуу маань туршлагагүйн улмаас улс төрчдийн, ялангуяа Н.Энхбаярын нөлөөнд орох бий гэсэн ганц л зүйлээс айдгаа энд хэлэхэд илүүдэх юун билээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: www.ganaa.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ***** (202.126.89.191)
    tur tumen meni ajilaa hamtraad hi ylsaa hugjuul ard tvmnee hybaalgvi bayn hoosnii aylgaa gargalgvi bvgd tegsh saihan amidarmaar baina mongol oron ylam ih hugjin
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (202.179.20.209)
    Б.Ган-Очир гэдэг сэтгүүлч залуу Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг гэдгийг өчигдөр л мэдлээ. Ерөнхий сайдтай хамт ууланд төөрсөн тухайгаа сонины сурвалжлагчид нүдэнд харагдтал ярьж. Яг л сэтгүүлч хүний сур­валжлага, аян замын тэмдэглэл шиг. Хотоос гарснаасаа эхлээд Бурхан Халдуны орой руу яаж мацсан, овоон дээр чихэр боовоо өргөсөн, уруудсан төөрсөн, цас малтсан, ширхэг алим, хоёр хэвийн боовоо 18 хувааж идсэн, 033 граммын архиа 18 хувааж залгилсан, нисдэг тэрэгний дуу баярын бөмбөр шиг сонсогдсон гэхчлэн ёстой илэн далангүй авч өгч. Арай л Ерөнхий сайдыг хэдэн удаа хаашаа харж, яаж “морь харсан” тухай хуучилсангүй. Тэгснээ ганцхан нисдэг тэрэг очсоныг чамлаж, олуулаа очсон бол тал талд тарж буугаад үнэн гоё сүртэй байхыг мөрөөдөж. Ерөнхий сайд, түүнийг дагалдан явсан хүмүүсийн тухай “Бурхан Халдунд төөрсөн нь” гэдэг кино зохиол болгосон ч болохоор ярьсан байна билээ. Би бодлоо. Хэрвээ Б.Ган-Очир арваад жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний осол, тухайн үед нас барсан 15 аврагч, гал сөнөөгчтэй хамт яваад амьд эргэж ирсэн бол, тэр тухайгаа яг ингэж ярьсан бол тэр жинхэнэ баатар болох байлаа гэж. Сэтгүүлч хүн Ерөнхий сайдын зөвлөх хийж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ Б.Ган-Очир шиг зөвлөх бол эвгүй л юм байна. Ярилцлагыг нь уншаад олон хүн түүний өмнөөс ичсэндэг шүү. Би лав тэгсэн. Түүний өгсөн ярилцлагаас хөдөлмөр хүнийг бий болгосон гэдгийг, ууланд мөчир түүж, түүдэг яаж асаадгийг гэхчлэн олон зүйлийг мэдэж авлаа. Аа, бас тийм Б.Ган-Очир улбар шар хувцастай явсан болохоор хамт явсан хүмүүс нь аврагдсан гэж байна билээ, өөрөө.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (202.9.47.131)
    Yunii chini nuluund orj bolohgui ve..Buhniig uguisgesen bugdiigni myylsan tsever Enkhbayariin humuusshudee.Shuumjleh yum bga zunduu bna.Gehdee Enkhbayariin ene hoyor gulug shig baij bolohguie.Sain saihan uil yavdal magtah zuils zunduu bgashu Mongolchyydaa..
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (65.28.43.7)
    Henii ch nuluund orj bolohgui!
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (182.160.62.243)
    яг үнэн. энхбаярын нөлөөнд л орж болохгүй.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 49 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 50 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 5 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 12 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 41 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК