
Чанар муутай барилга хэмээн үргэлж хэл ам таталж байдаг Налайх дүүргийн "Ургах наран" хороололыг өчигдөр МХЕГ болон Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтынхан шалгасан билээ. Тус хороолол нь бохир усны асуудлаа шийдэж чадаагүйн улмаас 2,5 га газрыг бохирдуулсан. Тэднийг энэ сарын 1-нийг хүртэл зөрчлөө арилгаж халдваргүйжүүлэлт хийх албан шаардлага өгсөн ч биелүүлээгүй учир торгуулийн арга хэмжээ авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжэг 20-40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор болжээ. Тус хорооллын бохирын цооног 2011 оны арваннэгдүгээр сараас эхлэн хальдаг болсон аж. Тухай бүрт нь дүүргийн МХХ-ээс шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулдаг байсан бөгөөд иргэдийн гомдлын дагуу бас шалгадаг байжээ.