
Өнөөдөр 14.00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төсөл, зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.