“Making the band” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлаг хамгийн сүүлд “Хэлээгүй” дуугаа сонсогчдод хүргэсэн.

“Making the band” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлаг хамгийн сүүлд “Хэлээгүй” дуугаа сонсогчдод хүргэсэн. Тэгвэл тус хамтлагийн энэ хаврын эхний уран бүтээл болох “Always young” буюу “Үргэлж залуугаараа” хэмээх дуу өнөөдрөөс цацагдаж эхэллээ. Тэд уг бүтээлээ Монголын анхны эмэгтэй реппер Женнитэй хамтран дуулжээ. Мөн тус хамтлагийн анхны цомог БНСУ-д хэвлэгдэж ирээд удаагүй байгаа гэнэ. “Хаврын хайр”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий”, “Хэлээгүй” зэрэг хит дуунууд болон сүүлд хийгдсэн шинэ уран бүтээлүүд бүхий есөн дуутай уг цомгийг тун удахгүй худалдаанд гаргах юм байна.
24tsag.mn