МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар талархлын тоглолтоо хийх гэж байгаа билээ. “Миний дуу-Миний аз жаргал” хэмээн нэрийдсэн түүний талархлын цэнгүүнд
Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан,
Б.Сарантуяа, Т.Ариунаа зэрэг Монголын рок поп, нийтийн дууны одод чуулж,
ая дуугаа өргөх юм байна.

МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар талархлын тоглолтоо хийх гэж байгаа билээ. “Миний дуу-Миний аз жаргал” хэмээн нэрийдсэн түүний талархлын цэнгүүнд Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа зэрэг Монголын рок поп, нийтийн дууны одод чуулж, ая дуугаа өргөх юм байна. Яруу найрагч З.Хүрэлбаатарын шүлгийг нь бичсэн 360 гаруй дуу дуулагдсан бөгөөд энэ удаагийн тоглолтод түүний шилдэг гэсэн дуунууд багтжээ.“Миний дуу-Миний аз жаргал” тоглолт “UB palace”-ын их танхимд маргааш, нөгөөдөр 19.00 цагт болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/