зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: Зам барих зөвшөөрөлгүй компаниудыг зарлана

2013-4-11
0
ЖИРГЭХ

Нийсллийн удирдлагууд сэт­гүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ажлаа танилцууллаа. Урин дулааны улирал эхэлж байна. Үүнтэй зэрэгцэн өрнөх зам засварын ажлууд болон дахин төлөвлөлт, газар өмчлөлт зэрэг цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.


бат-үүлНийслэлийн удирдлагууд сэт­гүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ажлаа танилцууллаа. Урин дулааны улирал эхэлж байна. Үүнтэй зэрэгцэн өрнөх зам засварын ажлууд болон дахин төлөвлөлт, газар өмчлөлт зэрэг цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Нийс­лэлийн дахин төлөвлөлтийн ерөн­хий төлөвлөгөөний дагуу энэ онд 300 мянга гаруй иргэнд газар өмчлүүлэх юм байна. Энэ нь нийт 15 мянга гаруй га талбайг хамарч буй аж. Дахин төлөвлөлтийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн газрыг хэрхэн үнэлэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэж байгаа. 800-900 мянган хүнд газар хувьчлуудахдаа хамгийн гол нь төлөвлөлт хийхгүй бол иргэд сонирхохгүй байгаа.
Нийслэлээс явуулж буй бодлогын дагуу Газрын биржийг шинээр байгуулан ажиллах аж. Ингэснээр иргэдийн газрыг зах зээлийн журмаар нь үнэлэх боломж гарна гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.На­цагдорж мэдээллээ.

Нийслэлд 1.2 сая орчим иргэн амьдарч байгаа бөгөөд үүнээс хөдөлмөрийн насны, газар өмчлөх эрх нь нээгдсэн 400 гаруй мянган иргэн байгаа аж. Үүнээс 300 гаруй мянгад нь энэ онд багтаан газрыг өмчлүүлэх юм байна.

Иргэдэд өмчлүүлэх газрыг гурав ангилж байна. Тодруулбал, гэр хороолол, хотын захын ногоон бүс болон орон сууцны доод талын газар гэнэ. Шинэ байр барьж өгнө гэж иргэдийг нүүлгэн шилжүүлчихээд, байраа барилгүй алга болдог тал бий. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд орон сууцны доод талын газрыг ч бас иргэдэд нь өмчлүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Дахин төлөвлөлт хийж, шинээр орон сууц барьж эхлэхэд цахилгаан, дулааны асуудал гар­даг. Ялангуяа хотын зүүн захад дулааны хүрэлцээ тун хан­галтгүй, үүнтэй холбоотойгоор дэд бүтэцжүүлэх боломжгүй бай­даг. Тиймээс Засгийн газрын хурал­даанаас “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Ду­лааны станц төлөвлөгөөний дагуу ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм байна.

Түүнчлэн цахилгааны хувьд “Жайка”-аас өгч буй буцалтгүй тусламжийн хүрээнд шийдсэнээр нийслэлийн зүүн хэсгийг дэд бүтэцжүүлэх, барилгажуулах боломж бүрдэх юм байна. Харин хотын төв орчимд буюу гурав, дөрөвдүгээр хороолол, 40 мянгат зэрэг орон сууцны хорооллуудад дулаалга хийхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдгээр орон сууцны хорооллууд дахь дулаан алдагдлыг бууруулснаар шинээр хоёр ч томоохон хэмжээний хороолол барих боломж буй болно гэж байна.

Нийслэлийн автозамын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, гудамж, зам талбайн тэмдэглэлийг нэг стандарттай болгох гэх мэт асуудлаар ч бас нийслэлийнхэн тодорхой ажил хийж эхэлжээ. Түүнчлэн энэ жил шинээр 80 бага сургууль барихаар төлөвлөж байна. Бага сургуулиудыг шинээр барьснаар одоо байгаа сургуулиудын ачаалал хэвийн хэмжээнд хүрч, сургалтын чанар сайжрах боломжтой гэж байсан.

Урин дулааны улирал эхэлж байгаатай  холбоотойгоор нийслэлийн автозамын шинэчлэл, зас­варын ажил удахгүй эхэлнэ. Энэ сарын 15-наас зам, барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, нисэхийн товчооноос био комбинат, шувуун фабрик чиглэлийн 22 км автозамын нээлтийг хийхээр болжээ. Төв замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг шинчлэх ажлыг өнөөд­рөөс эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ онд нийслэлийн төсвөөр хэрэгжих 15 зам, барилгын ажил бай­гаа. Эдгээрээс тавд нь гэрээ бай­гуулагдаад, эхлэхэд бэлэн болсон байна. Нийслэлийн удирдлагууд ийн­хүү товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид Засаг дарга Э.Бат-Үүлээс цөөн асуултад хариулт авсан.
-Жилийн жилд автозамын чанарын асуудлыг ярьдаг. Ча­нар­гүй зам барьсан ком­паниудыг бүртгэж, хар лист гар­гана гэх зэрэг асуудлыг өмнөх Засгийн үед хөндөж байсан. Энэ ажил үргэлжлэх үү?

-Манай Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн жил нэлээд олон жилийн тендерийн ажлыг судалж байгаа. Өмнөх 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод хийсэн замын ажлын тендерийг Ху­далдан авах ажиллагааны газ­раас судлаад, оруулж ирэх юм. Одоо бараг танигдчихлаа. Хэн нь хэн бэ гэдэг нь үндсэндээ тодорхой болчихож байгаа юм.

Мэргэжлийн биш, ямар ч ажил хийх чадваргүй, тэгсэн атлаа маш их тендерийн эрхтэй компаниуд олон байсан байна. Ямар ч замын ажлын шаард­лага хангахгүй. Тийм ком­паниудыг нэгмөсөн ялгаж, сал­гаад, зарлана. Зарлахдаа нийтэд зар­лана. Холбогдох санхүүжүүлэгч байгууллагуудыг нь ч бас зарлаж, нэг мөр хаана гэж бодож байгаа. Үүнтэй холбоотойгоор бас нэг зүйлийг хэлэхэд манай Автозамын газрынхан маань надаас үүрэг аваад ажилласан.

Компаниудыг нэг зам бариад л явуулчихдаг байсан. Энэ болохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, автозам барьсан компаниараа тэр замын арчлалтыг хариуцуулах ёстой юм байна. Түүнээс гадна, хэрвээ тэр зам 10 жилийн дараа ашиглалтын хугацаа нь дуусаад, шинэчлэх боллоо гэхэд анх зам тавьж байсан компаниар нь тавиулъя. Одоо манай автозамын компаниуд улирлын шинжтэй ажилладаг. Урт хугацааны тогтвортой ажлын гэрээ, төлөвлөлт байхгүй явдаг. Тийм учраас ажилчидтайгаа ч гэсэн урт хугацааны гэрээ хийж чад­даг­гүй. Үүнээс болоод автозам дээр ажиллаж байгаа хүмүүс орон сууцны зээл, бусад юманд хам­рагдаж чадахгүй болдог. Тийм учраас автозам дээр бид ийм өөрчлөлтийг хийнэ.

-Автозамд ямар стандарт баримталж байна вэ. Манай дээр стандарт байдаггүй гэдэг шүү дээ. Цаашдаа энэ стандартыг нэвтрүүлэх талаар хэрхэн ажиллах вэ?

-Замын стандартыг Зам тээврийн яаман дээр боловсруулж байгаа. Үнэндээ зөвлөлтийн стандартаас өөр юм байдаггүй. Гэтэл хороолол дундах зам нэг өөр стандарттай, хурдны зам бас нэг өөр стандарттай гээд дотроо ялгаатай, ангилалтай. Бид тэр стандарт руу шилжих ёстой. Энэ ажлыг Зам тээврийн яаман дээр хийж байгаа. Уг нь үүнийг хийж ядаад байх зүйл нэг их байхгүй юм билээ. Жишээ нь Канадын хойд нутгийн замын стандартыг авахад манайд шууд таарахаар юм байна билээ.
Манай Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн жил нэлээд олон жилийн тендерийн ажлыг судалж байгаа. Өмнөх 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод хийсэн замын ажлын тендерийг Ху­далдан авах ажиллагааны газ­раас судлаад, оруулж ирэх юм.

-300 мянган иргэнд газар өмчлүүлнэ гэж байна. Энэ ажлыг зохион байгуулахад хүн хүч хүрэлцээтэй юу, иргэн болгон л газар өмчлөхийг хүсэж байгаа шүү дээ. Гэтэл нэг дүүрэг, хороонд хоёр, гурван байцаагч л ажиллаад байдаг?

-Зуслангийн газрыг, орон сууцны доод талын газартай нь 300 гаруй мянган хүнд л өмчлүүлнэ. Үүний цаана дахиад 800 мянга гаруй хүн үлдэж байна. Тэгэхээр газар хувьчлалын ажил маш өргөн цар хүрээтэй болно. 800-900 мянган хүнд газар хувьчлуудахдаа хамгийн гол нь төлөвлөлт хийхгүй бол иргэд сонирхохгүй байгаа. Зураг хийгээд, төлөвлөлтийг нь хийчихээр иргэд шал өөр сонирхолтой болж байгаа. Зураг, төлөвлөлт хийхээр бас нягтаршуулж өгч байгаа. Хувьчлах газар нь ердөө 15176 га газар л байна.

Бид үүнийг 800 мянган хүнд хувьчлуулах хэрэгтэй болчихоод байгаа. Тэгэхээр бид сайн төлөв­лөлт хийж, нягтаршуулах л ёстой. Газрын үнэ цэн хэмжээнээсээ бус байршлаасаа, юу хийхээсээ хамаардаг гэдгийг ойлгодог болсон. Орон сууцны доод талын газрыг хувьчилж байгаа нь маш учиртай юм. Хувьчлах газраа хүргэж яд­сандаа тэгж байгаа юм биш шүү. Одоо орон сууцны доодох газрыг хувьчлаагүйгээс болоод тэр орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах гэхээр иргэд эсэргүүцэж байна. Яагаад гэвэл иргэн хүн орон сууцаа алдчихвал эргэж ирэх баталгаа байхгүй болчихож байгаа юм.

Жишээ нь 40 мянгатын орон сууцуудыг бид нураагаад, шинэ байр барья гэвэл тэндэхийн оршин суугчид хөдлөхгүй. Яагаад гэвэл одоо газар нь тэдний өмч биш учраас нэг л хөдөлсөн бол ямар ч баталгаагүй. Хөдөө аж ахуйн яамны урд талын муу жишээ байж байна шүү дээ. Тэр айлууд хохирсноороо хохироод л үлдлээ. Газрыг нь хувьчлаад өгчихөөр буцаж ирэх баталгаатай болчихож байгаа юм.
Эх сурвалж: Улс төрийн тойм
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.9.47.131)
    ЗАРЛААД ЧАДВАРТАЙ ТУРШЛАГАТАЙ БОЛОМЖТОЙ КОМПАНИУДААР НЬ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ДАРЬ ЭХ РҮҮ ЯВДАГ ЗАМААР НЭГ ЯВААД ҮЗЭЭСЭЙ ҮНЭН ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛТАЙ ШҮҮ
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 17 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 18 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК