Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед онлайн форумд чөлөөт цагаа өнгөрөөдөг хүмүүс таньж мэдэхгүй гадаад хүмүүстэй холбогдож танилцдаг. Улмаар нэр хаягаа солилцдог. Ингэснээр хохирогч болдог. Нөгөө утгаар тухайн хүнтэй онлайн секс хийгээд түүнийг нь youtube ч юм уу олон нийтийн сайт дээр тавина гэж сүрдүүлдэг. Мөн онлайнаар хуурамч хаяг үүсгэж, фэйсбүүк, мессенжерээр хүмүүстэй танилцаж хувийн мэдээллийг нь авч буруу зүйлд ашиглах тохиолдол их гарах болжээ. Үүнд хуурамч онлайн худалдаа ч багтах юм. Тухайлбал, хувцасны онлайн дэлгүүрээс бараа худалдаж авахдаа данс руу нь мөнгө хийдэг байна. Ингэхдээ анзааралгүй, баталгаатай бус данс руу хийж мөнгөө алддаг аж. Энэ мэтийн хэргийн золиос болохгүй байхыг анхаарахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)