Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоганы онгоц Чингэс хаан нисэх онгоцны буудалд газардлаа.Түүнийг 17 цагийн орчим Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргийн хамт Сүхбаатарын талбайд хүлээн авах юм. Дараа нь Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх аж.
Хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд өнөөдөртөө багтан УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах юм байна. Харин маргааш өглөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Үүний дараа Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө цайдамд байх Түрэгийн үеийн дурсгалуудтай танилцах юм.
Б.Билэгт



















































