Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна. Эдгээр хүмүүсийг шалгах тухай мэдээлэл Авлигатай тэмцэх газар ирсэн ч харъяаллын дагуу УМБГ-т шалгахаар болжээ. Дээрхи ТУЗ-ийн гишүүдийг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил хүмүүстээ орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Авлигтай тэмцэх газраас сэтгүүлчдэд мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































