МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжлахаар болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Авлигатай тэмцэх газраас Интерполд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг албан ёсоор илгээсэн гэв. Гэсэн хэдий ч Т.Билэгтийг Интерпол албан ёсоор хайж эхлээгүй байна. НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хилийн чанадад гарсан гэдэг ч хаана амьдарч байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр байгаа юм.
Б.Билэгт



















































