Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, автобусны буудал
дээр бүх төрлийн ил задгай жижиглэн худалдаа, үйлчилгээг эрхлэхгүй
байхыг дүүрэг бүрийн удирдлагууд анхааруулж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, автобусны буудал дээр бүх төрлийн ил задгай жижиглэн худалдаа, үйлчилгээг эрхлэхгүй байхыг дүүрэг бүрийн удирдлагууд анхааруулж байна. Хуулинд гудамж, талбайд ил задгай бараа болон хүнсний бүтээгдэхүүн зарахыг хориглосон байдаг. Тиймээс урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан эл байдалд холбогдох байгууллагууд анхаарч ажиллахаар болжээ. Ямартаа ч энэ ажлын эхлэл болгож Хан-уул дүүргийн XVI дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн
цагаан хаалганы хойд талд иргэн Б дур мэдэн чингэлэг байрлуулж
автомашины тос, тосолгооны материал худалдаж байсныг зогсоожээ.
Сэтгэгдэл (6)