
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. 6-8 градус дулаан байна.