зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туркчууд Хархорин хотод нисэх буудал барина

2013-4-12
0
ЖИРГЭХ
Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан тэргүүтэй зочид өнөөдөр  УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.
28135-26214700    Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан тэргүүтэй зочид өнөөдөр  УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.

Уулзалтын эхэнд парламентын тэргүүн “Энэхүү айлчлал олон зууны түүхийн хэлхээ холбоотой Монгол, Түркийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр талын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн манай улсын гуравдагч хөрш, дэлхийд болон бүс нутагтаа нэр нөлөө нь улам өсч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 16-д ордог Түрк улстай бид хамтын ажиллагаагаа бүх салбарт хөгжүүлэх, тэр дундаа эдийн засаг, нийгмийн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байдаг гэдгээ илэрхийлсэн юм.

Ноён Рэжэп Тайип Эрдоан 2005 онд манай улсад айлчилж байсан юм байна. Тэрбээр найман жилийн өмнө Монголд ирж байснаас хойш Улаанбаатар хот их өөрчлөгдөж, хөгжил хурдацтай явагдаж байгааг хараад сэтгэл хангалуун байна хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын урилгаар айлчилж буй айлчлалын хүрээнд ач холбогдолтой олон хэлэлцээрүүдийг амжилттай хийлээ хэмээгээд түүхэн харилцаа холбоотой хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт үргэлжилж байна. Худалдаа эдийн засгийн чиглэлээр манай улсын хөрөнгө оруулалт 36 сая ам.долларт хүрсэн ч энэ нь бага тоо. Тиймээс цаашид илүү өргөн хүрээнд тухайлбал, эрчим хүч, дэд бүтцэд хамтран ажиллах бололцоотой гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас хоёр удаа, нэрсийн жагсаалтаар өнгөрсөн жил гурав дахь удаагаа парламентад сонгогдоод байна гэдгээ уулзалтын үеэр танилцуулаад Түркийн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/ Монголын эртний нийслэл, Хархорин хотоос эртний Түрэгийн Билгэ хаан, Культегин хаадын хөшөө дурсгал орших Хөшөө цайдам хүртэл 46 км засмал тавьсан нь тийш зорчих нөхцлийг үлэмж сайжруулсан хэмээн онцлон дурдсан. Түүнчлэн Хархорины нисэх буудлыг Түрктэй хамтран шинэчлэн байгуулахаар Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны үеэр яригдсанд баяртай байгаагаа илэрхийлээд энэ нь миний мөрөөдөл юм хэмээн мэдэгдсэн. Өвөрхангай аймгийн Хархорин суманд нисэх буудал баригдсанаар Түркийн иргэд Истанбул-Улаанбаатар-Хархорин чиглэлд онгоцоор ирж, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалд хүрэх боломж нээгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжих ач холбогдолтой гарц болно хэмээн парламентын тэргүүн үзэж байгаагаа дурдсан юм. Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан Хархоринд нисэх буудал барих асуудалд хамтран ажиллахаа мэдэгдээд, Түркийн нисэх компани Монгол руу өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа ч дуулгалаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Түркийн бүлгийн дарга А.Бакей Монголын парламент дахь бүлгээ танилцуулж Баян-Өлгий аймагт эрүүл мэндийн оношилгооны төв байгуулах болон бусад хамтын ажиллагаагаа энэхүү айлчлалаараа бататгаж байгаад талархал илэрхийлсэн. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Түрк улсын Үндэсний их хурлын дарга Жэмил Чичэкд мэнд дамжуулж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • hel (122.254.127.34)
    Tuteg helnii buleg gej hel sudlalyn ner tomyo baidag gesen,banai hel ene bulegt ordog.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Bakei-d (202.179.10.150)
    UIH-n gishuun Mongol-Tyrkiin bulgemiin darga hun ta yagaad Bayan Olgii gej yavstuu uzel gargaad baigaa ium be??!! Niigemiin halamjiig bid tegsh hurteegeed irsen shu dee. Getel ta..!
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (122.201.18.23)
    Туркууд монголтой ах дүү юу бүү мэд лав л солонгос, япон ах дүүг бодоход ярих болгонд нь монгол үг таардаг Жишээ хэлэх үү, алтыг алтан, бөгжийг бэлзэк, халбагыг хашиик, цагийг цаат, архийг рахи, усыг усу, тэнгис- денгиз, тэнгэр-дэнгир, сандал- сандалия, саахар- шикир, сахал- сахалия, аяга- аага, таваг-табаг, сүү- сүүт, таргийн хоормогийг-айран, тэмээг-дэбээ, хонь-хой, шар будаг-сар будак, көк будак, кара будак гэнэ, мянгыг-минг, чих- чеке, хамар-хабар- гар-кала, оосорыг-баглаа, харандаа-карадаш, онгоцонд суугаад бүс хийхийг -бис баглааниз, баатар-бахадир, улс-улус, хэн гэдгийг ким, аавыг аада, ээжийг аниа, ахыг -агай, монголыг моулстан гэж ирээд яриад байх юм билээ. Ялангуяа цагаан идээ ундаа, мал аж ахуйн бүтээгдэхүүн, гэрахуйн ойр зуурын юмс яг адил тэр дундаа баруун монголчууд, тува нартай дэндүү төстэй ярих юм. Би 6 удаа очоод хэлийг нь амархан сурч болохыг мэдсэн. Жирийн тосгоны түркүүд монгол гэж сонсхоороо өндөлзөөд сүйд болно Аталары ердиэн гелди гээд сүйд болно Өвөг эцэгийн нутгаас ирсэн гэсэн үглдээ. Би казах хүн биш ойрд хүн. Ямарч байсан энэ дэлхийгээр хэсэхдээ буриад өвөр монгол, халимагаас өөр ийм их монгол үгтэй хэлтэй тааралдаж үзсэнгүй. Сайхан гарууд нангиадын довтолгооноос морь ***** сайтай нь ухар ч байлдан зугатахдаа шархадсан, адуу мал муутай, ядарсануудаа орхиод морьтон эрчүүд замд тулалдан дээрэм хийсээр яваад Византын нутгийг эзэлж шар хүүхнүүдийг нь булааж авч хүүхэд гаргаад одоогийн нөхдүүд болчихсон гэж бодогддог. Морь мал муу, дайнд шархдаж, олзлогдож баригдаад нутагдаа үлдсэний үлдэгдэл та бид байхаадаа. Тэр хурлынх нь дарга Жамийл Чичек гэдэг нь Цэцэг гэсэн монгол үг асуугаарай
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
    • би
      зарим үгнүүдийг арай хэтрүүлчжээ ээжийг аннэ,... арай л давслаад байгаан биш үү би өөрөө туркд амьдарч байна.
      2013 оны 04 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК