УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл санаачилж, бүгд гарын үсэг зуржээ. Огцруулах тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих юм байна. МАН-ын бүлгийн зүгээс Шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцох хэд, хэдэн үндэслэл байгаа гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.Тухайлбал, Ерөнхий сайд Үндсэн хуулийн холбогдох заалтыг гурван удаа зөрчсөн, улс орныг санхүүгийн хямралд оруулж байгаа мөн улсын төсвийг данхайлгасан гэж үзэж байгаа аж. Мөн Бурхан Халдун ууланд авиралт хийхдээ олон хүний амь насыг эрсдэлд оруулах хэмжээний ёс суртахууны алдаа гаргаж, хариуцлага алдсан гэж байгаа юм. .
Т.Хулан




















































Сэтгэгдэл (5)