
МН мэдээллийн төвд 11.00 цагт Буриад Улсын их сургуулийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00 цагт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдун ууланд авирсан залуучууд тэднийг эрж хайхад зарцуулсан зардлыг төлөхөөр болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
14.00 цагаас ОБЕГ-ын байранд “Улсын онц чухал объект”-д хийсэн шалгалтын дүнг танилцуулах, хүн олноор цуглардаг үзвэр үйлчилгээ, худалдааны газруудын үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлэхээр хэвлэлийн бага хурал зарлажээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Төрийн ордны В танхимд 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
Хүүхэлдэйн театрт өнөөдөр 14:00 цагаас ”Лусын хааны охид” хүүхдийн жүжиг тоглоно.