Үндэсний статистикийн хорооноос хийсэн тоон мэдээллийн нийгмийн
үзүүлэлтүүдээс хүргэж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны
гуравдугаар сарын эцэст 35.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.9
мян.хүн буюу 29.7 хувиар буурчээ.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн тоон мэдээллийн нийгмийн үзүүлэлтүүдээс хүргэж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны гуравдугаар сарын эцэст 35.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 мянган хүн буюу 29.7 хувиар буурчээ. Нийгмийн даатгалд энэ оны эхний улиралд 538.4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 344.9 мянга буюу 64.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 193.5 мянга буюу 35.9 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 50.9 мянга буюу 10.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 38.1 мянга буюу 12.4 хувь, төсөвт байгууллагынх 12.7 мянга буюу 7.0 хувиар нэмэгдсэн байна.