Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрт оролцогч талууд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаас цалин хөлсний талаар ярилцаж, урьчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ. Ажил олгогч эздийн холбоо одоогийн мөрдөж байгаа 140.400 төгрөгийг 10 орчим хувиар нэмэгдүүлэх, харин Засгийн газар 180 мянган төгрөгт хүргэх санал тавиад байна. Харин МҮЭХ-оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239 мянган төгрөг болгох саналаа дэвшүүлж, хоёр өдөр ярилцсаны эцэст 192 мянган төгрөг байлгахаар тохиролцсон байна. Үүнийг Ерөнхий сайдад танилцуулж, гүйцэтгэх засаглалын тэргүүн батламжилснаар ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх бололтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн заалт ёсоор энэхүү тарифыг хоёр жилийн хугацаанд мөрдөх юм. Энэ нь манай улсын хэмжээний одоогийн дундаж цалингийн 30.6 хувьтай тэнцэх үзүүлэлт бөгөөд өмнөх төвшнөөс буурсан гэнэ.




















































Сэтгэгдэл (12)