Өнгөрсөн шөнө замын цагдаагийн газарт зам тээврийн осол хэргийн нийт
189 дуудлага ирснээс ХАБАЖЭГХ-15 гарч 19 хүнд хүн хөнгөн гэмтжээ.

Өнгөрсөн шөнө замын цагдаагийн газарт зам тээврийн осол хэргийн нийт 189 дуудлага ирснээс ХАБАЖЭГХ-15 гарч 19 хүнд хүн хөнгөн гэмтжээ. Явган зорчигдоос дөрвөн хүн, бага насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Өчигдөр шөнийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг журамлан саатуулсан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон таван хүн бүртгэгджээ. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан явган хөдөлгөөн ихсэж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгаа учир эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)