Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын туслах прокурор болох 30 гаруй настай эмэгтэй сураггүй болоод 2-3 хоножээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын туслах болох 30 гаруй настай эмэгтэй сураггүй болоод 2-3 хоножээ. Ажилдаа ч, гэртээ ч ирээгүй түүнийг олох хүсэлтийг ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад тавьснаар эрлийн багийг гаргасан байна. Эрлийн багийнхан гудамжаар явсан автомашин болгоныг шалгасаны эцэст түүний цогцосыг нь олжээ. Тэгвэл тэрхүү эмэгтэйн цогцсыг “Хороолол” гэж нэрлэдэг гэр хорооллын суурингаас Сэлэнгэ аймгийн төв орох замд голын эрэг орчмоос олжээ. Одоогоор гаднын ямар нэг нөлөө бий эсэхийг тогтоохоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байгаа аж.