Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-ийн нэрэмжит гудамжны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү гудамжийг 7 метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк
Улсын уламжлал болох Назарыг бэлгэдсэн байгууламж, усан оргилуур,
гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал
суурилуулах зэргээр иж бүрэн тохижуулжээ.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-ийн нэрэмжит гудамжны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү гудамжийг 7 метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк Улсын уламжлал болох Назарыг бэлгэдсэн байгууламж, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал суурилуулах зэргээр иж бүрэн тохижуулжээ.
Хоёр сая ам.долларын өртөгтэй 2,8 га талбай бүхий Анкарагийн нэрэмжит гудамжны тохижилтыг БНТУ-ын Элчин сайдын яам, Туркийн хамтын ажиллагаа зохицуулалтын (ТИКА) олон улсын байгууллага хариуцан ажилласан байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНТУ-ын шадар сайд ноён Бэшир Аталайг Нийслэлийн Хүндэт тэмдэгээр шагналаа.
“Анкара”-ийн гудамжийг нээж тууз хайчлах ёслолын ажиллагаанд БНТУ-ын шадар сайд ноён Бэшир Аталай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ТИКА-ийн Ерөнхийлөгч Сердар Чам нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл (3)