НОБГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ сарын байдлаар улсын
хэмжээнд нийт 1064 удаагийн гал түймэр гарч, 5.2 тэрбум төгрөгийн
хохирол учирч, гал түймрт 31 хүн өртөн нас баржээ.

НОБГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1064 удаагийн гал түймэр гарч, 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт 31 хүн өртөн нас баржээ. Мөн 16 хүн түлэгдэн гэмтсэн байна. Онцгой байдлын албаны гал сөнөөгчид 354 хүний амь бие, төр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 11.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалаад байгаа аж. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12.3 хувь, гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 88.5 хувиар тус тус өссөн байна. Гал түймрийн тоо буурахгүй байгаа нь нэг талаараа хүн амын механик өсөлт, хот хүрээгээ тэлж байгаатай холбоотой юм.
Сонирхуулахад, Статистик үзүүлэлтээр үзэхэд Улаанбаатар 2009 онд 1.196.797 хүн амтай байсан бол 2012 онд 1.318.150 хүн амтай болж гурав хүрэхгүй жилд 122 мянга буюу нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)