НОБГ-аас сүүлийн хоёр сарын хугацаанд байгууллага, аж, ахуйн нэгжид тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Хүн олноор цуглардаг үзвэр үйлчилгээ, худалдаа, баар цэнгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалт явуулах” удирдамжийг батлуулан шалгалтыг хоёр үе шаттайгаар төв, орон нутагт зохион байгуулан ажиллажээ.Уг шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ-тай хамтран зохион байгуулсан байна. Нийт 85 обьект хамрагдаж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 276 зөрчил дутагдлыг илрүүлжээ. Галын аюулгүй байдлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4, Гал түймрийн улсын хяналтын дүрмийн аравдугаар зүйлийн 10-ын заалтыг үндэслэн шалгажээ. Шалгалтаар гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон, гарсан тохиолдолд хохирол багатайгаар унтраах бололцоог бүрэн хангаагүй, иргэд үйлчлүүлэгч нарын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас олон хүний амь нас, эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй нийт 20 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох арга хэмжээ аваад байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/



















































