
Тус дүүрэгт 80 хэсгийн хороо байгуулжээ. Сонгогчид УИХ-ын сонгуулиар очиж байсан газраа очиж санал өгөх юм байна.
Туршилтын санал хураалтад 1600 орчим хүн оролцжээ. Санал тоолох автомат машинууд хэвийн ажиллаж буйг албаныхан онцлов. Дахин санал хураалт явуулахад 1500 орчим төрийн албан хаагч ажиллах юм байна. Тэдний тал нь цагдаа, хүчний байгууллагынхан аж. Дахин санал хураалт явуулах өдөр дүүргийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй юм байна.