Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор нууц асуудал ч багтаж байна. Мөн хуралдаанаар визийн хэлэлцээрийн төслийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд, Улсын байцаагчийн эрх олгох тухай Сангийн сайд Ч.Улаан танилцуулах бол Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратегийн тухай сайд С.Эрдэнэ танилцуулга хийх юм байна. 




















































