Манай улсад маш олон тэмдэглэлт баярын өдөр байдаг. Гэвч хос амьдралын
тулгуур болох “Ханийн өдөр” байдаггүй.

Манай улсад маш олон тэмдэглэлт баярын өдөр байдаг. Гэвч хос амьдралын
тулгуур болох “Ханийн өдөр” байдаггүй. Тиймээс “Ханийн өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 12-нд МБӨ-нд анх удаа тэмдэглэж, цаашид жил бүр уламжлал болгон
зохион байгуулахаар болсон. “Ханийн өдөр”-тэй болсноор ханьдаа
халуун сэтгэлийн үгээ хэлж, хамтран бүтээсэн амьдралаараа бахархан,
ханиараа гоёдог болох гэнэ. “Ханийн өдөр”-тэй болох зорилт дэвшүүлэн
тодорхой ажлуудыг хийхээр болсны эхлэл нь өчигдөр болсон “Ханьдаа” тоглолт юм. Тэгвэл энэ өдрийг тэмдэглэх болсон талаар хүмүүс их л ам муутай байна. Учир нь бөхийн МҮБХ ийм зүйл санаачлах нь зөв үү, бөхөө барилдуулахын оронд төрийн ажил хийгээд бас урлагийн ажил хийдэг болж гэсэн шүүмжлэлийг тавьж байгаа юм. Түүнчлэн саяхан бөхчүүд урлагийн тоглолт хийгээд байсан. Үүнийг ч шүүмжлэх иргэд олон байгаа юм. Ямартаа МҮБХ ажлаа үндсэн ажлаа умартсан бололтой.
Сэтгэгдэл (1)