Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 2013 оны Азийн АШТ-нд
оролцохоор энэ сарын 15-нд буюу ирэх даваа гаригт Энэтхэг улсыг зорино.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 2013 оны Азийн АШТ-нд оролцохоор энэ сарын 15-нд буюу ирэх даваа гаригт Энэтхэг улсыг зорино. 2013 оны Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотод болно. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 26, эмэгтэй чөлөөт бөхийн 16 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын 4500 үзэгчийн суудалтай К.Д.Жадхавын нэрэмжит Бөхийн ордонд явагдана. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэг улсад өмнө нь 1979, 1987, 1991, 2003, 2010 онуудад 5 удаа явагдаж байжээ.
.